Онцлох мэдээ: Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ           7 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Шишхэд,  Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Сэлбэ, Хангай нурууны өврийн Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдсэн байна. Ус судлалын Хариг-Сагил, Хэрлэн-Мөнгөнморьт харуул орчимд  үерийн түвшинг 5 см давсан байдалтай байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Иймд үер усны аюулаас  онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд: Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх. Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах. Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх. Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих. Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-07-07  

Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2018-06-18 11:47:16

Хэвлэх

Зориудаар нөлөөлөх ажиллагаа 2018.06.17

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай байгуулсан “Нийслэлийн бүс нутагт цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулах тухай” гэрээний дагуу Цаг уур, орчны шинжилгээний газраас 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 23.57 цаг, 17-ны өдрийн цагт 7.05 цагт Төв аймгийн Аргалант, Баянцогт сумын нутгаас үүлэнд зориудаар нөлөөлж Улаанбаатар хотын бүс нутагт орох хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ ажиллагааны үр дүнд цаг уурын Улаанбаатар өртөөнд 18.0мм, Буянт-Ухаа өртөөнд 15.0мм, Амгалан өртөөнд 26.0мм, Багануур өртөөнд 8.8мм, Тэрэлж өртөөнд 11.0 мм хур тунадас орсон байна.

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/07

11 цаг

25 77
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/07

30 86
O
CF
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store