Цаг агаарын 1 хоногийн тойм

2019 оны 09 дүгээр сарын 18-ны 08 цагаас 2019 оны 09 дүгээр сарын 19-ний 08 цаг хүртэл цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн хоногт Завхан, Говь-Алтай аймгийн залгаа нутгаар 0.1-2.0 мм бороо орсноос Завханы Цагаанчулуут, Говь-Алтайн Тайширт 2.0 мм, Говь-Алтайн Бигэр болон төв дээр  1.0 мм бороо орсон байна. 

Температур их:  Өчигдөр өдөр нутгийн зүүн хагаст өмнөх өдрөөсөө 4-9 градусаар дулаарч говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22...+27 градус,  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +16...+21 градус, бусад нутгаар +19...+24 градус   дулаан байв.

Температур бага:  Өнгөрсөн шөнө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх  голын хөндийгөөр  -1....-6 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан хонов.

Cалхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 5-10 м/с, Алтайн уулсаар  түр зуур секундэд 18-20 метр хүрч салхилсан байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт бороо ороогүй . Салхи баруун өмнөөс 5-10 м/с. Өдөртөө өмнөх өдрөөсөө 7 градусаар дулаарч  +20...+22 градус,  шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2...0 градус, бусад хэсгээр +5...+7 градус дулаан хонов.

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store