Өчигдөр өдөр Халх голын саваар халж +29...+36 градус хүрчээ

 Өнгөрсөн хоногт Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Дорнодын зарим газраар 0.0-3.0 мм бороо орсноос хамгийн их нь Дорнодын Баяндун, Булганд 3.0 мм, Дашбалбар, Чойбалсанд 2.0 мм тунадас орсон байна. 

Увс нуур, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр +14...+22 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Халх голын саваар халж +29...+36 градус, бусад нутгаар +23...+30 градус байв.
Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-6 градусаар сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -1...+8 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Халх голын саваар +15...+21 градус, бусад нутгаар +9..+15 градус хонов.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт 0,0 мм бороо орж, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэв. Өдөртөө +27..+29 градус, өнгөрсөн шөнө сэрүүсч +10..+12 градус дулаан байв.
Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store