Өчигдөр өдөр Увсын Сагил, Өвөрхангайн Богдод 0.0-0.3 мм цас оров. Бусад нутгаар цас ороогүй

Өнөө өглөөний 08 цагийн байдлаар цаг уурын өртөө, харуулын талбай дээрх хэмжилтээр Увс, Завхан, Хөвсгөл,  Дорнодын ихэнх нутаг, Баян-Өлгийн баруун болон өмнөд, Ховдын баруун өмнөд, Хэнтийн зүүн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр 1-17 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Хөвсгөлийн Хатгалд 17 см, Улаан-уулд 13 см, Увсын Түргэн, Малчинд 11 см, Хяргасд 9см 11 см, Дорнодын Цагаан-овоод 11 см, Завханы Яруу 11 см, Улиастайд 9 см зузаан цасан бүрхүүлтэй болсон байна.

ператур их: Өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөс 1-6 градусаар сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр,Тэс голын хөндий, Заьхан голын эхээр -2 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор +12...+14 градус, бусад нутгаар +4...+12  градус дулаан байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө нутгийн баруун хэсгээр өмнөх шөнөөс 1-11 градусаар дулаарч, бусад нутгаар өмнөх шөнөөс  1-6 градусаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий болон Дорнодын зүүн хойд хэсгээр  -11... -19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн хонолоо
 
Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store