
Өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөс 0-12 градусаар хүйтэрлээ
Өнгөрсөн хоногт Сүхбаатарын нутгийн зарим газраар 0.0-0.3 мм бага зэргийн цас орсноос хамгийн их нь Сүхбаатарын Дарьгангад 0.3 мм цас орсон байна.
Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Дорнод Сүхбаатарын зүүн, Төв аймгийн баруун хэсгээр 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговь 20 см, Малчинд 18 см, Баруунтуруунд 16 см, Хяргасд 15 см, Хөвсгөлийн Хатгалд 15 см, Улаан-Уулд 14 см цасан бүрхүүл тогтсон байна.
Өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөс 0-12 градусаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хандийгөөр -18...-23 градус, говийн бүс нутаг болон цас багатай энгэр ээвэр газраар -10...-15 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байв. Харин шөнөдөө ихэнх нутгаар өмнөх шөнөөс 0-12 градусаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -38...-43 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -28...-34 градус, Алтайн өвөр говиор -16...-21 градус, бусад нутгаар -23...-29 градус хүйтэн хонов.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -16...-18 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -33...-35 градус, бусад хэсгээр -26...-28 градус хүйтэн хонов.
Улаанбаатар - 1970/01/01
цаг
32
O
CF


м/с


ӨНӨӨДӨР - 1970/01/01
32
O
CF



м/с


Санал асуулга

