Өчигдөр өдөр Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус байлаа

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Дундговийн баруун, Архангай, Хэнтийн зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Сүхбаатарын хойд хэсгээр 0.5-16 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 16 см, Малчин, Хөвсгөлийн Хатгалд 15 см, Хөвсгөлийн Улаан-уулд 14 см, Булганы Дашинчилэнд 12 см цасан бүрхүүл тогтсон байна. 

 Өчигдөр өдөр Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр -21...-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-13 градус, бусад нутгаар -14...-20 градус хүйтэн байсан бол шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -32...-39 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -17...-26 градус, бусад нутгаар -26..-32 градус хүйтэн хоносон байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун хойноос секундэд 1-6 метр. Өдөртөө -17...-19 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -32...-34 градус, бусад хэсгээр -26...-30 градус хүйтэн хонолоо.
Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store