Өчигдөр өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 1-8 градусаар хүйтэрчээ

Өнгөрсөн хоногт Булганы нутаг, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Сэлэнгийн хойд хэсгээр 0,0-6,0 мм цас орсноос хамгийн их нь Булганы Тэшигт 6,0 мм, Хутагт 5,0 мм, Бугатад 3,0 мм, Хөвсгөлийн Чандмань-өндөрт 3,0 мм,   цас орсон байна.

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбай дээрх хэмжилтээр Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Дорнод аймгийн нутаг, Баян-Өлгийн өмнөд, Говь-алтай, Архангай, Сэлэнгийн хойд, Сүхбаатарын зүүн хэсгээр 0,5-17 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Хөвсгөлийн Хатгалд 17 см, Увсын Малчин 15 см, Хяргаст 13 см, Хөвсгөлийн Улаан-уулд 12 см цасан бүрхүүл тогтсон байна

Өчигдөр өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 1-8 градусаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -4 градус хүйтнээс +2 градус дулаан, бусад нутгаар дулаарч Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав, говь болон зүүн аймгуудын нутгаар дулаарч +14...+20 градус, бусад нутгаар +3...+13 градус дулаан байв.

Харин шөнөдөө Монгол Алтайн уулархаг нутгаар 15-25 градус, Говь-алтайн нуруу, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2-8 градусаар хүйтэрсэн бол бусад нутгаар 1-6 градусаар дулаарч Алтайн өвөр говь, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, Монгол Алтайн уулархаг нутаг, тэс голын сав, Дархадын хотгороор -16...-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр -8...-14 градус, бусад нутгаар  -1...-7 градус  хүйтэн хонолоо.

Cалхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 5-10 метр, баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын зарим газраар секундэд       15-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурсан байна. Ховдын Мөнх-хайрхан, Говь-Алтайн Бугат, Өлгий хот орчмоор салхи түр зуур 24-27 м/с хүрсэн байна. 

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө дулаарч +12...+14 градус хүрч, шөнөдөө  -2...-7 градус хүйтэн хонов.

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store