Увсын хойд хэсгээр цас орлоо. Бусад нутгаар цас ороогүй.

Өнгөрсөн хоногт Увсын хойд хэсгээр 0.1-3.0  мм цас орлоо. Үүнээс хамгийн их нь Зүүнговьд 3.0 мм орсон байна. Бусад нутгаар цас ороогүй байна.

Өчигдөр өдөр Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг  нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -17...-23 градус, Их нууруудын хотгор,  Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 0...-6 градус, бусад нутгаар -6...-14 градус байсан бол шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, голын хөндийгөөр -23...-30 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр -10...-16 градус, бусад нутгаар  -16..-23 градус хоносон байна.

Цасны зузаан тухайд өнөө өглөөний 08 цагийн байдлаар цаг уурын өртөө, харуулын талбай дээрх хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булганы ихэнх нутаг, Ховд, Архангай, Сэлэнгийн зүүн хэсэг, Говь-алтай, Хэнтий, Дорнодын хойд, Сүхбаатарын хойд болон зүүн өмнөд хэсгээр 0-16 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Цасан бүрхүүлийн хамгийн зузаан нь Хөвсгөлийн Хатгалд 16 см, Увсын Хяргасд 15 см, Малчин 15 см, Түргэн 12 см, Баруунтуруун 11 см, Зүүнговь 10 см, Хөвсгөлийн Улаан-Уулд 13 см, Булганы Тэшиг, Завханы Улиастайд 10 см зузаан цастай байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас  ороогүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө -8 ...-10 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -24...-26 градус, бусад хэсгээр -16...-18 градус хүйтэн байв.

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store