Увсын Түргэн, Сагил, Давст, Баян-Өлгийн Булганд 5-11 мм хур тунадас орлоо

Өнгөрсөн шөнө Увсын баруун хойд, Баян-Өлгий, Ховдын баруун хэсгээр  0,1-11,0 мм бороо, нойтон цас оров. Үүнээс хамгийн их нь Увсын Түргэн, Сагил, Давст, Баян-Өлгийн Булганд 5-11 мм хур тунадас орсон байна. 

Өчигдөр өдөр баруун аймгуудын нутгаар өмнөх өдрөөс 1-3 градусаар сэрүүсч, бусад нутгаар өмнөх өдрөөс 1-4 градусаар дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +9...+14 градус,  Алтайн өвөр говиор 22-25 градус, бусад нутгаар  +19...+24 градус дулаан байсан бол шөнөдөө Монгол-Алтайн уулсаар өмнөх шөнөөс 1-7 градусаар сэрүүсч, бусад нутгаар өмнөх шөнөөөс 1-10 градусаар дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  -1...-9 градус хүйтэн, бусад нутгаар  +1...+10 градус дулаан хонов.

Ихэнх нутгаар салхи секундэд 4-9 метр, өдөртөө Алтайн уулсаар  секундэд 12-15 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store