Увсын Малчинд 22.0 мм, Зүүнговь, Баруунтуруунд 16 мм хур тунадас орлоо.

2018 оны 10 дугаар сарын 03-ны 08 цагаас 2018 оны 10 дугаар сарын 04-ний 08 цаг хүртэл баруун аймгуудын ихэнх нутаг болон Хөвсгөл, Булганы нутаг, Архангайн хойд хэсгээр 0.1-22.0  мм хур тунадас, цас орсноос хамгийн их нь Увсын Малчинд 22.0 мм, Зүүнговь, Баруунтуруунд 16 мм. Хөвсгөлийн Цагаан-Үүр, Тариаланд 14.0 мм, Хатгалд 11.0 мм орсон байна. Цасны зузааны хувьд нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орсноос өнөө өглөөний 8 цагт өртөө харуулын талбай дээрх хэмжилтээр Завхан, Хөвсгөл, Булганы ихэнх нутаг, Баян-Өлгийн баруун, Увсын зүүн, Архангайн хойд хэсгээр 1-17 см цасан бүрхүүл түр тогтсоноос хамгийн их нь Увсын Малчинд 16 см, Хөвсгөлийн Эрдэнэбулганд 17 см, Цагаан-Үүр, Тариалан, Хатгалд 12-16 см байна.

  

 

 

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store