Увсын Зүүнговьд 20 см зузаан цасан бүрхүүлтэй байна

Өнгөрсөн хоногт Завханы нутаг, Увсын баруун хойд, Говь-Алтайн зүүн хойд, Баянхонгор, Сүхбаатарын хойд, Архангай, Өвөрхангайн баруун, Сэлэнгийн зүүн хойд 0.2-4.0 мм цас оров..

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Сэлэнгэ, Төв аймаг,  Дундговийн баруун, Архангай, Хэнтийн зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Сүхбаатарын хойд хэсгээр 1.0-20 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 20 см, Малчинд 19см, Хөвсгөлийн Хатгалд 15 см, Хөвсгөлийн Улаан-уулд 14 см, Баян-Өлгийн Даянд 14см, Булганы Ингэттолгойд 11 см зузаан  цасан бүрхүүл тогтсон байна. 

Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -16...-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -10...-15 градус, Өмнөговийн Номгон, Ханбогдод +1...+2 градус дулаан, Булганы Гурванбулаг, Хутагт 0 градус, бусад нутгаар -1...-9 градус хүйтэн байв.

Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар өмнөх шөнөөс дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20...-26 градус, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Сэлэнгэ голын хөндийгөөр -19...-23 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-10 градус, бусад нутгаар -11..-20 градус хүйтэн хоносон байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө -5 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -22...-26 градус, бусад хэсгээр -19 градус хүйтэн хонов.

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store