Өнгөрсөн 7 хоногт хамгийн их нь Өмнөговийн Гурвантэсд 18.0 мм хур тунадас, нойтон цас орлоо

Өнгөрсөн 7 хоногт Ховд, Говь-Алтай, Өвөрхангайн хойд хэсэг, Завханы зүүн өмнөд хэсэг, Хөвсгөл, Өмнөговийн баруун хэсэг, Баянхонгор, Архангайн ихэнх, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн зарим газраар 0.0-18.0 мм хур тунадас, нойтон цас орсноос хамгийн их нь Өмнөговийн Гурвантэсд 18.0 мм, Ноёнд 10.0 мм, Завханы Цагаанчулуутад 14.3 мм, Цагаанхайрханд 12.0 мм, Баянхонгорын Шинэжистэд 11.0 мм, Бууцагаанд 10.4 мм орсон байна.  

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баянхонгорын өмнөд 0-1 см зузаан цастай байна. Бусад нутгаар дулаарч цас хайлсан байна. 

Агаарын хамгийн их температур: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +3...+8 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +12...+17 градус байв. Хамгийн дулаан нь 14-нд Сэлэнгийн Хушаатад +25 градус хүрч дулаарсан байна.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэн байсан боловч сүүлээр бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -17...-22 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн хонолоо.

Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурав. 

Улаанбаатар хот орчмоор: 8-нд 0.0 мм хур тунадас орлоо. Бусад хугацаанд хур тунадас ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, хугацааны сүүлээр зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурав. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8...-13 градус, бусад хэсгээр -1...-6 градус, өдөртөө хугацааны эхээр +3...-8 градус, хугацааны дунд үеэр дулаарч +11...+16 градус байв.

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store