Өнгөрсөн 7 хоногт салхи зарим үед түр зуур секундэд 34 метр хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрлээ

Өнгөрсөн 7 хоногийн сүүл буюу 12 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгаар, 2-нд ихэнх нутгаар, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0,0-9,0 мм цас орлоо. Үүнээс хамгийн их нь Булганы Ингэттолгойд 9,0 мм, Баянхонгорын Бууцагаанд 8,6 мм, Говь-Алтайн Алтайд 5,0 мм, Увсын Малчин, Булганы Бугат, Сэлэнгийн Орхонтуул, Эрдэнэт, Дархан, Шаазгайт, Архангайн Түвшрүүлэх, Өвөрхангайн Төгрөг, Төв аймгийн Залуучууд, Заамар, Дорнодын Хэрлэнд 3,0-4,2мм цас орсон байна.

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Дундговийн баруун, Архангайн зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатарын хойд хэсгээр 0,5-19 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Булганы Дашинчилэнд 19 см, Увсын Зүүнговьд 17 см, Малчинд 14 см, Хөвсгөлийн Хатгалд 15 см, Улаан-уулд 14 см цасан бүрхүүл тогтсон байна. Хугацааны дунд үеэр  Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус дулаан, бусад нутгаар 5 градус хүйтнээс 5  градус дулаан байв. Бусад хугацаанд хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-10 градус, бусад нутгаар 7-13 градус байсан бол шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-9 градус, бусад нутгаар 10-15 градус байв. Бусад хугацаанд хүйтэрч Увс болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 30-37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 18-23  градус байлаа.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 11-р сарын 30-нд нутгийн баруун хагаст,  12-р сарын 01, 02-нд ихэнх нутгаар, 03-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-24 метр, зарим үед түр зуур секундэд 34 метр хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.  

Улаанбаатар хот орчмоор: 2-нд 0,2 мм, 3-нд 0,0 мм цас орсон. Бусад хугацаанд цас ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 02-нд зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэв. Хугацааны дунд үед 10-16 градус, бусад хугацаанд хүйтэрч 23-30 градус. Өдөртөө хугацааны дунд үед 2-7  градус, бусад хугацаанд хүйтэрч 9-14 градус хүйтэн  байв.

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store