Өнгөрсөн 7 хоногт зарим газраар -15...-22 градус хүрч хүйтэрчээ

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт Баян-Өлгий, Ховдын өмнөд, Говь-Алтай, Өвөрхангай, Төвийн аймгийн нутгийн хойд,  Хэнтий, Сүхбаатрын зүүн хэсгээр,  Увс, Хөсгөл, Булган, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Дорнод аймгийн нутгаар 0.0-16,4 мм хур тунадас, цас орсноос хамгийн их нь Дорнодын Матад 16.4 мм,Дорнодын Сэргэлэн, Хэрлэнд 10.0 мм Увсын Малчинд 14.2 мм, Улаангомд 12.2 мм, Сүхбаатрын Эрдэнэцагаанд 11.3 мм,  Хөвсгөлийн Рашаантад 13.0 мм,  Шинэ-Идэр, Дархан-Уул аймагт 11.0 мм, Хэнтийн Дадалд 10.5 мм, Завханы Баянтэсд 10 мм хур тунадас, цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн байдлаар цаг уурын өртөө, харуулын талбай дээрх хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Говь-Алтайн зарим нутаг, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Ховд, Булганы өмнөд, Баянхонгор, Архангай, Хэнтийн хойд, Төв, Дорнод аймгийн баруун хэсгээр цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Хөвсгөлийн Хатгалд 16 см, Өвөрхангайн Хархоринд 13 см, Архангайн Цахирт 10 см, Завханы Баянхайрханд 9 см, Завханы Цагаанчулуут, Улиастай, Цэцэн-Уулд 7 см цасан бүрхүүл тогтсон байна.

Хугацааны дунд үеэр хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -5...-10 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +6...+11 градус, бусад нутгаар-0...-5 градус байв. Бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +0...+5 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар +14...+17 градус, бусад нутгаар +5...+10 градус байсан бол Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -15...-22 градус, Их нууруудын хотгор, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -3...-9 градус байв.  

 Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 25-нд Алтайн салбар уулсаар, 26, 27,28-нд говь, тал  хээрийн нутгаар  түр зуур секундэд 17-22 метр хүрч ширүүссэн байна.  ​
Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store