Өнгөрсөн 7 хоногт Завханы Алдархаан, Ховдын Чандманьд 23.0 мм бороо, хур тунадас оржээ

29-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говьь зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд Зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-р сарын 03-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд төвийн аймгуудын ихэнх, баруун аймгуудын нутгийн зарим газраар 0.0 -23.0 мм бороо, хур тунадас, орсноос хамгийн их нь Завханы Алдархаан, Ховдын Чандманьд 23.0 мм, Завханы Улиастайд 21.0 мм, Баянхонгорын Гурванбулагт 17.0 мм орсон байна.  

Өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн, уулархаг нутгаар +8...+13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Алтайн өвөр говиор +25..+30 градус, бусад нутгаар +20...+24 градус байв. 02-нд баруун, төв аймгуудын нутгаар, 03, 04-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгороор 0-7 градус байсан байна
Харин шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -7..-12 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2...-6 градус, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7...+16 градус, бусад нутгаар -2...+5 градус байлаа.

Ихэнх хугацаанд салхи секундэд 7-12 метр, 4-р сарын 29-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд түр зуур 18-23 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурсан байна.

Улаанбаатар хот орчмоор: 4-р сарын 29, 5-р сарын 03, 04-нд 0.0-0.3 мм, 28-нд 2.0 мм бороо, хур тунадас орсон. Бусад хугацаанд хур тунадасгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурсан байна. 05-нд сэрүүсч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9...-11 градус, бусад хэсгээр -4...-6 градус,  5-р сарын 01,02-нд өдөртөө +20...+22 градус, бусад хугацаанд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -1...-3 градус, бусад хэсгээр +6...+7 градус, өдөртөө   +11...+13 градус, 04-нд сэрүүсч +7 градус байв.
 
Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store