Өнгөрсөн 7 хоногт Булганы Сэлэнгэ суманд -44 градус хүрч хүйтэрлээ

 Өнгөрсөн 7 хоногт баруун болон төвийн аймгуудын зарим нутаг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0,0-2,5 мм цас орсноос хамгийн их нь Увсын Хяргасд 2,5 мм, Ховдын Манхан, Чандмань, Зэрэг, Өмнөговийн Булганд 1,5-2,0 мм цас орсон байна. Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Дундговийн баруун, Архангай, Хэнтийн зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Сүхбаатарын хойд хэсгээр 0.5-16 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 16 см, Малчинд 15 см, Хөвсгөлийн Хатгал, Улаан-уулд 14 см, Булганы Дашинчилэнд 12 см цасан бүрхүүл тогтсон байна. 

Өдөртөө ихэнх хугацаанд хүйтэн жиндүү өдрүүд үргэлжилж Дархадын хотгорт 30-35 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 17-25 градус хүйтэн байлаа шөнөдөө  хүйтний эрч эрс  чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 38-44 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 34-38 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 27-34 градус хүйтэн хонож байлаа. 

Cалхины тухайд 4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд нутгийн өмнөд хэсгээр зарим үед секундэд 12-16 метр хүрч ширүүслээ.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн 7 хоногт цас ороогүй, салхи шуургагүй байсан хэдий ч  Хүйтний эрч чангарч шөнөдөө 27-31 градус, Яармаг-Сонгино орчмоор 32-38 градус хүртэл хүйтэн хонож байлаа. Агаарын температур өдөртөө 18-26 градус хүрсэн жиндүү хүйтэн  байв.

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store