Өнгөрсөн 7 хоногийн дунд үеэс хүйтний эрч 10 градусаар суларчээ

Өнгөрсөн 7 хоногт 12-нд Дорнодын ихэнх нутаг, Сүхбаатарын хойд, 15-нд Завханы хойд, 17-нд Сэлэнгийн зүүн хойд хэсгээр  0,0-1,0 мм цас орсон байна. Хамгийн их нь Завханы Баянтэсд 1,0мм цас орсон байна.

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Төв аймаг, Дундговийн баруун, Хэнтийн зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Сүхбаатарын хойд хэсгээр, Архангайн зарим газраар 1.0-16 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 16 см, Малчин, Хөвсгөлийн Хатгалд 15 см,  Улаан-уулд 14 см, Булганы Ингэттолгойд 11 см цасан бүрхүүл тогтсон байна. 

Хугацааны эхэн үед  Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Онон, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 18-24 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-11 градус, бусад нутгаар 10-19  градус хүйтэн байв. Хугацааны дунд үеэс хүйтний эрч суларч уулархаг нутаг боон томоохон голын хөндийгөөр 16-21 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 5 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 6-16 градус хүйтэн байв.

Шөнөдөө хугацааны эхэн үеэр Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 30-39 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-24 градус, бусад нутгаар 23-30 градус хүйтэн байв. Бусад хугацаанд хүйтний эрч суларч хүйтэн байдаг буюу уулархаг нутгаар 26-34 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус,  бусад нутгаар 12-25  градус  хүйтэн байв.

 Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11-15-нд Арц Богдын өвөр хоолойгоор,  12, 16-нд говь, талын нутгаар секундэд 7-12 метр, зарим үед түр зуур 18 метр хүрч ширүүссэн байна.  ​

Улаанбаатар хот орчмоор: Цас ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Хугацааны эхэн үед шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-33 градус, бусад хэсгээр 25-30 градус, өдөртөө 14-16 градус, бусад хугацаанд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 19-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн  байв.

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store