Өнгөрсөн 7 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 5-12 градусаар сэрүүсчээ

Өнгөрсөн 7 хоногт буюу 9 дүгээр сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын зарим нутгаар, 11-нд төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар, 12-13-нд  нутгийн хойд хэсгээр 0.1-32,4 мм бороо, хур тунадас орсноос хамгийн их нь Дорноговийн Дэлгэрхэд 32,4 мм, Нийслэлийн Партизанд 25,3 мм, Өвөрхангайн Богдод 18,7 мм, Төв аймгийн Лүнд 16,3 мм орсон байна.

7 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 5-12 градусаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр -4... -10 градус,  Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+7 градус, бусад нутгаар -5...+3 градус байсан бол 7 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар дулаарч. Алтайн өвөр говь болон говь, талын нутгаар +22...+29 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгор,  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +13..+18 градус, бусад нутгаар +17...+23 градус байв.

 

 

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store