Өнгөрсөн 7 хоногийн дундуур ихэнх нутгаар хүйтэрчээ

Өнгөрсөн 7 хоногт Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Эрдэнэт, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд, Өмнөговь, Дорноговийн өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Төвийн хойд хэсэг, Дорнод, Сүхбаатарын зарим хэсгээр цас орж 0.1-8.8 мм цас орсноос хамгийн их нь Увсын Малчинд 8,8мм, Улаангомд 7,3мм, Баруунтуруунд 6,6мм, Хэнтийн Дадалд 5,0мм цас орсон байна.

 Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Увс, Завхан, Хөвсгөл, Булганы ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховдын баруун, Говь-Алтай, Дорнодын хойд, Завханы зүүн хойд, Сүхбаатарынзүүн өмнөд хэсгээр 1-17 см цастай байгаагаас хамгийн зузаан нь Хөвсгөлийн Хатгалд 17 см, Улаан-Уулд 13 см, Увсын Малчинд 15 см, Хяргаст 14см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. 

Хугацааны дунд үеэс өдөртөө хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх,Идэр, Тэс голын хөндийгөөр -15...-23 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар -8....-13, бусад нутгаар -1...-7 градус хүйтэн байсан бол  шөнөдөө хамгийн хүйтэн нь Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25...-35 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-16 градус, бусад нутгаар -17...-27 градус хүрч хүйтэн хонож байв. 

 Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, хугацааны сүүлчээр Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар түр зуур секундэд 15-20 метр хүрч ширүүслээ.  ​

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн 7 хоногт 0,2мм цас орсон. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Хугацааны эхээр шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12...-17 градус, бусад хэсгээр -6...-12 градус хүйтэн, хугацааны дунд үеэс хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор -20...-27 градус, бусад хэсгээр -16...-22 градус хүйтэн, хугацааны эхээр өдөртөө +4....+6 градус дулаан, хугацааны дунд үеэс хүйтэрч -3....-9 градус дулаан байв. 

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store