Өнгөрсөн шөнө Яармаг-Сонгино орчмоор -37...-39 градус хүрч хүйтэн хонов.

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Дундговийн баруун, Архангай, Хэнтийн зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Сүхбаатарын хойд хэсгээр 0.5-16 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 16 см, Малчин, Булганы Дашинчилэнд 15 см, Хөвсгөлийн Хатгал, Улаан-уулд 14 см цасан бүрхүүл тогтсон байна. 

Өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөс 1-8 градусаар хүйтэрч Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -23...-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -12...-17 градус, бусад нутгаар -19...-24 градус хүйтэн байв. Шөнөдөө ихэнх нутгаар 1-6 градусаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -33...-42 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -23...-28 градус, бусад нутгаар -27..-34 градус хүйтэн хоносон байна.

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 5-10 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруунаас хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -25...-27 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -37...-39 градус, бусад хэсгээр -30...-32 градус хүйтэн хонолоо.

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store