Өнгөрсөн шөнө Яармаг-Сонгино орчмоор -26...-28 градус хүрч хүйтэрлээ

Өнгөрсөн хоногт Увсын Улаангомд 0.4 мм, Өндөрхангайд 0.8 мм, Хөвсгөлийн Чандгатад 0.5 мм бага зэргийн цас орсон. Бусад газраар цас ороогүй.

Өнөө өглөөний 08 цагийн байдлаар цаг уурын өртөө, харуулын талбай дээрх хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булганы ихэнх нутаг, Ховд, Архангай, Сэлэнгийн зүүн хэсэг, Говь-алтай, Хэнтий, Дорнодын хойд, Сүхбаатарын хойд болон зүүн өмнөд хэсгээр 0-16 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Цасан бүрхүүлийн хамгийн зузаан нь Хөвсгөлийн Хатгалд 16 см, Увсын Хярга, Малчин 15 см, Түргэн 12 см, Баруунтуруун 11 см, Зүүнговь 10 см, Хөвсгөлийн Улаан-Уулд 13 см, Булганы Тэшиг, Завханы Улиастайд 10 см зузаан цастай байна.

Өчигдөр өдөр Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг  нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -19...-25 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр -0...-5 градус, бусад нутгаар -6...-11 градус байв.

Өнгөрсөн шөнө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, голын хөндийгөөр -26...-31 градус, Алтайн өвөр говиор -11...-16 градус, бусад нутгаар  -18..-23 градус хоносон байна.

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 4-9 метр, Говь, Тал, Хээрийн нутгаар секундэд 9-14 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас  ороогүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө -9 ...-11 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -26...-28 градус, бусад хэсгээр -19...-21 градус хүйтэн байв.

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store