Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар өмнөх шөнөөс 1-14 градусаар хүйтэрчээ

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Сэлэнгэ, Төв аймаг,  Дундговийн баруун, Архангай, Хэнтийн зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Сүхбаатарын хойд хэсгээр 1-20 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 20 см, Малчинд 19см, Хөвсгөлийн Хатгалд 15 см, Хөвсгөлийн Улаан-уулд 14 см, Баян-Өлгийн Даянд 14см, Булганы Ингэттолгойд 11 см зузаан  цасан бүрхүүл тогтсон байна. 

Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -15...-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  -10...-15 градус, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +1.....-4 градус,  бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байв.
Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар өмнөх шөнөөс 1-14 градусаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Туул голын хөндийгөөр -28...-34 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Сэлэнгэ, Тэрэлж голын хөндийгөөр -22...-27 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, Дорнод, Дарьгангын тал нутгаар  -13...-18 градус, бусад нутгаар -17..-22 градус хүйтэн хоносон байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө -11 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -28, бусад хэсгээр -21 градус хүйтэн хонов.
Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store