Өнгөрсөн шөнө зарим газраар -33...-44 градус хүрч хүйтэн хонолоо

Өнгөрсөн хоногт Булганы зарим газраар, Баянхонгорын зүүн хойд, Өвөрхангайн өмнө, Өмнөговийн хойд хэсгээр 0.0-1.5 мм цас орсноос хамгийн их нь Өмнөговийн Булганд 1.5 мм цас орсон байна.

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Дундговийн баруун, Архангай, Хэнтийн зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Сүхбаатарын хойд хэсгээр 0.5-16 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 16 см, Малчин, Булганы Дашинчилэнд 15 см, Хөвсгөлийн Хатгал, Улаан-уулд 14 см цасан бүрхүүл тогтсон байна. 

Өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөс 1-9 градусаар хүйтэрч Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -15...-22 градус хүйтэн байсан бол шөнөдөө ихэнх нутгаар 1-11 градусаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -33...-44 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр-21...-26 градус, бусад нутгаар -27..-33 градус хүйтэн хоносон байна. 

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Алтайн өвөр говиор секундэд 14-20 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруунаас хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -19...-21 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -33...-35 градус, бусад хэсгээр -29...-31 градус хүйтэн хонолоо.

 

 
Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store