Өнгөрсөн шөнө зарим газраар -30...-39 градус хүрч хүйтэрлээ

Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы ихэнх нутаг, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангайн зарим газраар 0.0-2.0 мм цас орсноос хамгийн их нь Ховдын Манханд 2.0 мм цас орсон байна.

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Дундговийн баруун, Архангайн зүүн, Говь-Алтай, Сүхбаатарын хойд хэсгээр, Баянхонгорын зарим газраар 0,5-16 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговь, Малчин, Хөвсгөлийн Хатгал, Улаан-уул, Булганы Дашинчилэнд 14-16 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. 

Өчигдөр өдөр Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -20...-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-11 градус, бусад нутгаар -11...-19 градус байсан бол шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -30...-39 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -15...-20 градус, бусад нутгаар -21..-31 градус хоносон байна. 
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-16 метр хүрч ширүүсэв.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө  -17...-19 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -33...-35 градус, бусад хэсгээр -28...-32 градус хүйтэн хонолоо.
Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store