Өнгөрсөн хоногт уулархаг нутгаар -32...-40 градус хүрч хүйтэн хонолоо

Өнгөрсөн хоногт Увс болон Завхан аймгийн нутгийн хойд хэсгээр 0.0-1.0 мм цас орсноос хамгийн их нь Увсын Баруунтуруун, Түргэн, Хяргасд 1.0 мм цас орсон байна.

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Дундговийн баруун, Архангайн зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатарын хойд хэсгээр 0,5-19 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Булганы Дашинчилэнд 19 см, Увсын Зүүнговьд 17 см, Малчинд 14 см, Хөвсгөлийн Хатгалд 14 см, Улаан-уулд 14 см цасан бүрхүүл тогтсон байна. 

 Өчигдөр өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө 2-20 градусаар хүйтэрч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгаар -9...-14 градус, бусад нутгаар -14...-19 градус байв. 

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -32...-40 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -16...-19 градус, бусад нутгаар -27..-32градус хоносон байна. 

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэв.
Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр 0.0 мм цас оров. Салхи баруунаас хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө  -17...-19 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -33...-35 градус, бусад хэсгээр -26...-28 градус хүйтэн хонолоо.
Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store