Өнгөрсөн хоногт Дорнодын Хөлөнбуйрд 22,0 мм бороо оржээ

Өнгөрсөн хоногт Хэнтий, Дорнодын ихэнх нутаг, Сэлэнгийн хойд, Булган, Төв, Сүхбаатар аймгийн зарим газраар 0,0-22,0 мм бороо орсноос хамгийн их нь Дорнодын Хөлөнбуйрд 22,0 мм, Хэнтийн Баян-овоод 21,0 мм, Дорнодын Сэлэнгэд 20,0 мм, Сүхбаатарын Мөнххаанд 19,0 мм, Дорнодын Баянтүмэнд 17,0 мм, Чойбалсанд 16,0 мм  бороо орсон байна.

Өчигдөр өдөр Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр +13...+18 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор,Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +25...+33 градус, бусад нутгаар +19...+25 градус байв.

Өнгөрсөн шөнө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн сав газар, Туулын голын хөндийгөөр -1...+4 градус, Их нууруудын хотгор,  Алтайн өвөр говь болон  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12...+18 градус,  бусад нутгаар +5..+11 градус хонов.

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр  0,0 мм  бороо  орсон байна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өчигдөр өдөр +16..+17 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -1..+0 градус, бусад хэсгээр +3..+5 градус  хонов.

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store