Өнгөрсөн хоногт Говь, тал, хээрийн нутгаар салхи түр зуур секундэд 18-22 метр хүрч ширүүссэн байна

Өнгөрсөн хоногт Завханы зүүн, Өмнөговийн хойд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр, Хөвсгөл, Орхон, Булган, Төвийн аймаг, Архангай, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар 0.0-34.0 мм бороо, хур тунадас орсноос хамгийн их нь Хэнтийн Норовлинд 34 мм, Дадалд 30 мм, Биндэрт 24 мм, Батноровт 20 мм, Гурванбаянд 19 мм, Батширээтэд 10 мм, Дорнодын Сэргэлэнд 25.0 мм, Цагаан-Овоод 19 мм бороо, хур тунадас орсон байна.

Өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +3...+8 градус, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар  +17...+23 градус, бусад нутгаар +9...+15 градус дулаан байв. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  +5... +11 градус, бусад нутгаар -1...+4 градус хоносон байна. 

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 7-12 метр, Говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-22 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store