Өнгөрсөн хоногт Булган, Сэлэнгийн зарим газраар 0,0-1,0 мм хур тунадас орж

Өнгөрсөн хоногт Булган, Сэлэнгийн зарим газраар 0,0-1,0 мм хур тунадас орж, бусад нутгаар хур тунадас ороогүй байна. 

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Говь-Алтай, Булганы хойд, Баянхонгорын төв хэсэг, Сэлэнгийн Төв аймгийн залгаа нутгаар 1-5 см зузаан цастай байна.

Өдөртөө ихэнх нутгаар 2-6 градусаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +4...+10 градус, бусад нутгаар +11....+16 градус дулаан байв.  
Өнгөрсөн шөнө говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+8 градус, бусад нутгаар бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -11...-17 градус, бусад нутгаар -2...-10 градус хүйтэн хонов. 

Улаанбаатар хот орчмоор: Хур тунадас ороогүй. Салхи секундэд 6-11 метр. Өнгөрсөн хоногт 2-6 градусаар дулаарч өдөртөө +10... +12 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -6..-8 градус, бусад хэсгээр  -3....-5  градус байв..

                                           

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store