Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Ховд, Увс аймагт цас орлоо

Өнгөрсөн хоногт Баян-Өлгийн ихэнх, Ховдын хойд, Увсын баруун хэсгээр 0.0-1.0 мм цас орсноос хамгийн их нь Баян-Өлгийн Баяннуур, Буянт, Сагсай, Улаанхус, Цэнгэл, Ховдын Дунд-Усд 1.0 мм цас оров.

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгийн нутаг,  Говь-Алтай, Баянхонгор, Хэнтийн хойд,  Архангайн өмнөд, Булган, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын зүүн, Төв аймгийн баруун болон хойд хэсгээр 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 20 см, Малчинд 18 см, Баруунтуруунд 16 см, Хяргасд 15 см, Хөвсгөлийн Хатгалд 15 см, Улаан-Уулд 14 см зузаан цастай байна.
Өчигдөр өдөр нутгийн баруун хагаст өмнөх өдрөөс 1-8 градусаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -26...-32 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эгийн голын хөндийгөөр -17...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -1...- 7  градус хүйтэн, бусад нутгаар  -8...-14 градус хүйтэн байв.  

Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -33...-38 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25...-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -14...-20 градус, бусад нутгаар -21...-28 градус хүйтэн хонов. 

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Өчигдөр өдөр өмнөх өдрөөс 0-2 градусаар хүйтэрч  -9...-11 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28 градус, бусад хэсгээр -21...-23 градус хүйтэн хонолоо.

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store