Баянхонгорын Эхийн голд +18 градус хүрч, Хөвсгөлийн Тариаланд бороо оржээ.

Өнгөрсөн 7 хоногт Баянхонгор, Архангай, Булган, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Өвөрхангайн ихэнх нутаг, Баян-Өлгий, Завхан, Сүхбаатарын зүүн, Төвийн хойд, Говь-Алтай, Хөвсгөл, Өмнөговь, Дундговь, Дорноговийн зарим газраар 0.0-7.0 мм цас орсноос хамгийн их нь Сүхбаатарын Эрдэнэцагаанд 7.0,  Дорноговийн Улаан-Уулд 4,6мм, Говь-Алтайн Алтайд, Өвөрхангайн Богд 4,0мм цас орсон байна.  4 дүгээр сарын 1-нд Хөвсгөлийн Тариаланд бороо орсон байна. Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Увсын зүүнЗавханы хойд,  Хөвсгөлийн баруун зах, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр 1-10 см зузаан цасан бүрхүүлтэй байгаагаас хамгийн зузаан нь Завханы Яруу 10см, Идэр 7см, Баянхайрхан 6см, Баянтэс, Тэс 5см байна. Бусад нутгаар дулаарснаас цас хайлсан байна.Ихэнх хугацаанд сэрүүн байж Алтай, Хангайн Уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...-8 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхонтуул, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2....+4 градус, Алтайн өвөр говиор +10...+17 градус, бусад нутгаар+3...+8 градус байв. Хамгийн дулаан нь Баянхонгорын Эхийн голд +18 градус хүрсэн байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар дулаарсан байна. 

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store