Өнгөрөгч 7 хоног салхи шуургатай, цаг агаар нэлээд тогтворгүй байлаа

Тунадасны тухайд өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо, цас орлоо. Нийтдээ  0.1 -43.0мм тунадас орсноос хамгийн их нь Хөвсгөлийн Хатгалд 43.0мм, Баянзүрхэд 40.9мм, Шинэ-Идэрд 26,1мм Сүхбаатарын Дарьганга, Онгонд 29.0мм, Архангайн Түвшрүүлэхэд 25.0мм орсон байна.  

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн өртөө харуулын талбай дээрх хэмжилтийн мэдээгээр Хөвсгөлийн аймгийн нутгаар  цасан бүрхүүл тогтсоноос Хатгалд 13 см, Баянзүрхэд 12 см, Арбулагт 7 см зузаан цасан бүрхүүлтэй байна.

Агаарын хамгийн их температурын хувьд өдөртөө ихэнх хугацаанд нутгийн баруун болон зүүн хагаст ихээхэн сэрүүн байлаа. Харин 17-ноос ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +4...+9 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +20..+27 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтэйн уулархаг нутаг, Говийн бүс нутгийн хойд хэсгээр +13...+19 градус, бусад нутгаар +7...+12 градус байлаа. 

Харин шөнөдөө Ихэнх хугацаанд сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -10...-16 градус, Хэнтэйн уулархаг нутгаар, Орхон-Сэлэнгийн сав, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5..-10 градус, Алтай өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -2...-7 градус байлаа.

Cалхи: Өнгөрөгч 7 хоног салхи шуургатай цаг агаар нэлээд тогтворгүй байсан бөгөөд 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 14-17-нд ихэнх нутгаар, 18-19-нд говь талын нутгаар секундэд  18-20 м/с, зарим үед түр зуур 24-28 м/с хүртэл ширүүсч хүчтэй шороон болон цасан шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүртэл хүчтэй шуурлаа. Ялангуяа 15-нд Дорноговийн Сайншанд, Сүхбаатарын Эрдэнэцагаанд зарим үед салхи түр зуур 28-30 м/с хүрч онц хүчтэй шороон шуурга болсон.

Улаанбаатар хот орчмоор: 14-с 16-ны хооронд 4 мм бороо, хур тунадас орсон. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 17-21 метр хүрч шороон шуурга шуурсан байна. Агаарын темп хувьд Шөнөдөө 14,18-нд +2...+7 градус, бусад хугацаанд Яармаг-Сонгины орчмоор -7...-11 градус, бусад хэсгээр 0...-3 градус хонов. Өдөртөө 13, 14-нд +20...+22 градус, бусад хугацаанд  +6...+11 градус байв.

Аюултай үзэгдэл: 14-Архангайн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, төв аймгийн нутгаар цасан шуурга шуурч  аюултай үзэгдлийн хэмжээнд хүрлээ. 15-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар салхи секундэд 19-24 метр, зарим үед түр зуур секундэд 28-30 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурсан.

18-19-нд говийн аймгуудын нутаг, Сүхбаатарын нутгаар цасан болон шороон шуурга шуурч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрлээ.

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store