Дорнод Монголын тал нутаг орчмоор +3. ..+8 градус дулаан байлаа

Өчигдөр өдөр ихэнх нутгаар 1-5 градус дулаарч, Увс нуур болон Их нууруудын хотгор, Завхан голын эх,  Идэр, Тэс голын хөндийгөөр -17...-23 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор -10...-16 градус, Алтайн нурууны өвөр, говийн аймгуудын нутгийн өмнөд, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий,  цас багатай  газар, Дорнод Монголын тал нутаг орчмоор +3...+8 градус дулаан, бусад нутгаар -1...-8 градус хүйтэн байв.

Шөнөдөө Увс нуур болон Их нуурууд, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор -29...-33 градус, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -16...-24 градус, цас багатай энгэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын тал нутгаар -6...-10 градус, бусад нутгаар -11...-17 градус хонолоо.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи зүүн өмнөөс секундэд 1-6 метр. Өдөртөө 4 градус дулаан, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -22 градус, бусад хэсгээр -13...-17 градус хүйтэн байлаа.
Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store