Амралтын өдрүүдээр ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна

24-25-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Цаашлаад 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 8-13 метр, 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 
Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store