2017-2018 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.

Зуншлагын байдал 2017 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд хэвийн, 40 гаруй хувьд дунд, 10 гаруй хувьд муу байв. Энэ зун ихэнх нутгаар 7 дугаар сарын сүүлч хүртэл зуншлага муу байсан боловч 8 дугаар сар гарсаар бороо ахиу орж нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайжирсан байна.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

15% нь 50 хүртэлх хувь  (бэлчээрийн нөөцтэй)

10% нь 51-100 хувь          (бэлчээр хүрэлцээтэй)

35% нь 101-300 хувь        (даац 1-3 дахин хэтэрсэн)

10% нь 301-500 хувь        (даац 3-5 дахин хэтэрсэн)

30% нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.

/Бэлчээрийн даацын зураг, 2017 оны 8 дугаар сарын 22/.

Өөрөөр хэлбэл нутгийн 20 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 80 шахам хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Төвийн ихэнх, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгуудын зарим сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.

Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Баян-Өлгийн Алтанцөгц, Баяннуур, Бугат, Булган, Буянт, Цэнгэл, Дэлүүн, Ногооннуур, Сагсай, Толбо, Улаанхус, Увсын Цагаанхайран, Давст, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Тариалан, Тэс, Завхан, Ховд, Хяргас, Зүүнхангай, Ховдын Булган, Буянт, Цэцэг, Чандмань, Дарви, Дөргөн, Дуут, Эрдэнэбүрэн, Жаргалант, Манхан, Мөнххайрхан, Мөст, Мянгад, Ховд, Үенч, Зэрэг, Завханы Алдархаан, Баянтэс, Цагаанчулуут, Цэцэн-Уул, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Отгон, Сантмаргац, Сонгино, Тэлмэн, Тэс, Тосонцэнгэл, Түдэвтэй, Улиастай, Ургамал, Яруу, Завханмандал, Говь-Алтайн Баян-Уул, Бигэр, Цээл, Чандмань, Цогт, Дэлгэр, Жаргалан, Шарга, Тайшир, Төгрөг, Тонхил, Халиун, Хөхморьт, Есөнбулаг, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Арбулаг, Баянзүрх, Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг, Галт, Их-Уул, Жаргалант, Мөрөн, Рашаант, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Түнэл, Баянхонгорын Баацагаан, Баянцагаан, Баянговь, Баянлиг, Баян-Өндөр, Баян-Овоо, Баянхонгор, Богд, Бөмбөгөр, Бууцагаан, Эрдэнэцогт, Галуут, Гурванбулаг, Өлзийт, Шинэжинст, Хүрээмарал, Заг, Архангайн Батцэнгэл, Булган, Цахир, Цэцэрлэг, Цэнхэр, Чулуут, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Ихтамир, Жаргалант, Өгийнуур, Өлзийт, Өндөр-Улаан, Тариат, Төвшрүүлэх, Хайрхан, Хангай, Хашаат, Хотонт, Өвөрхангайн Арвайхээр, Баруунбаян-Улаан, Бат-Өлзий, Баянгол, Баян-Өндөр, Богд, Гучин-Ус, Нарийнтээл, Сант, Тарагт, Төгрөг, Уянга, Хайрхандулаан, Хархорин, Хужирт, Есөнзүйл, Зүүнбаян-Улаан, Өмнөговийн Баяндалай, Баян-Овоо, Булган, Цогтцэций, Гурвантэс, Сэврэй, Ханбогд, Ханхонгор, Хүрмэн, Булганы Баян-Агт, Булган, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Орхон, Рашаант, Сайхан, Хангал, Хишиг-Өндөр, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Сэлэнгийн Алтанбулаг, Баянгол, Мандал, Орхон, Орхонтуул, Сайхан, Шаамар, Дархан-Уулын Дархан, Орхон, Шарынгол, Төвийн Аргалант, Архуст, Батсүмбэр, Баян, Баянцагаан, Баянчандмань, Баянцогт, Борнуур, Бүрэн, Цээл, Дэлгэрхаан, Эрдэнэ, Эрдэнэсант, Жаргалант, Лүн, Мөнгөнморьт, Өндөрширээт, Сэргэлэн, Сүмбэр, Алтанбулаг, Угтаалцайдам, Заамар, Зуунмод, Дундговийн Адаацаг, Дэлгэрхангай, Дэрэн, Эрдэнэдалай, Гурвансайхан, Сайнцагаан, Хулд, Дорноговийн Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Сайхандулаан, Улаанбадрах, Хатанбулаг, Замын-Үүд, Говьсүмбэрийн Баянтал, Сүмбэр, Хэнтийн Батноров, Баян-Адарга, Баянмөнх, Биндэр, Цэнхэрмандал, Дархан, Галшар, Жаргалтхаан, Мөрөн, Өмнөдэлгэр, Хэрлэн, Сүхбаатарын Баруун-Урт, Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Мөнххайрхан, Сүхбаатар, Түвшинширээ, Уулбаян сумд орж байна.

Бэлчээрийн даац ийнхүү ихэнх нутгаар муу гарсан тул хадлан өвс бэлтгэх, тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоон дээр тулгуурлан оновчтой, шуурхай зохион байгуулахыг зөвлөж байна.  

 

УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН

2017 оны 8 дугаар сарын 22-нд боловсруулав

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store