Урьдчилсан мэдээ > 7 хоног
Шинэчлэгдсэн: 2019-10-14 10:20:55

Хэвлэх

7 хоногийн төлөв

2019 оны 10 дугаар сарын 14-нөөс 10 дугаар сарын 21-нийг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/ Хугацааны дунд үеэс хур тунадас, уулаараа цас орж, сэрүүсч, салхи шуургатай байна /

17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, уулаараа цас орно. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байх төлөвтэй байна. 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/10/16

11 цаг

5 41
O
CF
Утаа
4 м/с

ӨНӨӨДӨР - 2019/10/16

12 53
O
CF
Багавтар үүлтэй

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store