Урьдчилсан мэдээ > Сар
Шинэчлэгдсэн: 2020-08-25 17:04:54

Хэвлэх

2020 оны 9-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв

2020 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

 

ТАНЫ АНХААРАЛД

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1981 – 2010 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

  • Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
  • Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30 – 70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "нийт нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00 – аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон "Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн “Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэс" – ээс тодруулах боломжтой.

 

Уур амьсгалын тойм

Есдүгээр сард агаарын температурын ОЖД нь Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн өмнөд хэсгээр, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 14 – 190С, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Баянхонгорын хойд хэсгээр 40С хүйтнээс 60С дулаан, бусад нутгаар 8 – 130С дулаан байдаг байна (Зурaг 1).

Зураг 1. 9 дүгээр сарын агаарын температурын ОЖД, [ 0С].

Гэвч 1970, 1985, 2011 онд ихэнх нутгаар, 1989, 1990, 1997 онд нутгийн зүүн хэсгээр, 1992, 1994 онд нутгийн баруун хэсгээр 1.5-3.50С -аар хүйтэн байсан бол 1966, 1973, 1977, 1978, 1988, 2019 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.5-2.50С -аар, 1998, 2000-2002, 2007, 2019 онд 2.5-5.70С -р дулаан байжээ. Зарим жилд агаарын үнэмлэхүй их температур зүүн ба говийн нутгаар 30-35, бусад нутгаар 24-29 градус хүрч дулаардаг бол үнэмлэхүй бага температур говийн нутгаар 4-9, бусад нутгаар 8-140С хүрч хүйтэрдэг байна (Зурaг 2).

Зураг 2. 9 дүгээр сарын агаарын температурын олон жилийн явц

(Улаан – ОЖД-аас дулаан, хөх – ОЖД-аас хүйтэн)

Хур тунадасны хувьд ОЖД – аар Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Сэлэнгийн ихэнх нутгаар 30 – 35 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын өмнөд хэсгээр 5 – 10 мм, бусад нутгаар 11 – 29 мм ордог байна (Зурaг 3).

Зураг 3. 9 дүгээр сарын нийлбэр хур тунадасны ОЖД, [мм].

Гэвч зарим жил үүнээс нилээд хэлбэлзэлтэй байдаг. Тухайлбал: 1973, 1975, 1984, 1987, 1991, 1994, 1999 онд ихэнх нутгаар, 2010 онд говийн нутгаар  олон жилийн дунджаас их хур тунадас орсон бол 1965-1967, 1978,1980, 1995, 1996, 2000, 2002, 2006, 2019 онд харьцангуй бага хур тунадас орж байжээ.  (Зурaг 4). 

Зураг 4. 9-р сарын нийлбэр хур тунадасны олон жилийн явц

[Ногоон – ОЖД-аас ахиу, шар – ОЖД-аас бага]

Цочир хүйтрэлийг агаарын  хамгийн бага температурын утгаас температур тогтвортой дулаарсан үед 00С – аас доош орсон тохиолдлыг түүвэрлэн гаргана. Анхны ба сүүлчийн цочир хүйтрэлтийн дундаж, цочир хүйтрэлт хамгийн эрт, хамгийн хожуу тохиолдсон хугацааг боловсруулан гаргаж авна. 1981 – 2019 оны наймдугаар сард хамгийн эрт тохиолдсон цочир хүйтрэлийн хугацаа болон цочир хүйтрэл ажиглагдах дундаж хугацааг (Зураг 5а, 5б)-д тус тус харуулав. Зургаас харахад хамгийн эрт тохиолдсон цочир хүйтрэл 8 дугаар сарын 1 – нд Хөвсгөл, Дархан, Баянхонгор аймгуудад ажиглагдсан байна. Харин олон жилийн дунджаар Алтай, Хангайн уулархаг нутагт 8-р сарын 15 – наас эхэлдэг.

Зураг 5. а) 9 дүгээр сард хамгийн эрт тохиолдсон цочир хүйтрэлтийн хугацаа, (тоо нь энэ сарын өдөр)

      б) 9 дүгээр сард тохиолдсон цочир хүйтрэлтийн дундаж хугацаа ОЖД

1981 – 2019 оны 9-р сард эрт орсон нойтон цасны хугацааг (Зураг 6а) – д үзүүллээ. Зургаас харахад анхны нойтон цас Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 9 дүгээр сарын 1 – нд, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 15-28-нд бусад нутгаар 5-10-нд анхны нойтон цас орж байжээ

Зураг 6. а) 9 дүгээр сард хамгийн эрт орсон нойтон цас, (тоо нь энэ сарын өдөр)

      б) 9 дүгээр сард нойтон цас орсон дундаж хугацаа ОЖД

1981 – 2019 оны 9-р сард орсон нойтон цасны дундаж хугацааг (Зураг 6б) – д үзүүллээ. Зургаас харахад нойтон цас Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 9 дүгээр сарын 16-22 – нд, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 20-30-нд бусад нутгаар 20-25-нд  нойтон цас ордог байна.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД – аас 1.5 – 20С дулаан, бусад нутгаар ОЖД –ийн орчим байна (Зураг 7). Хур тунадасны хувьд нийт нутгаар ОЖД – ийн орчим байна (Зураг 8).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9) – д харуулав. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3 – 50С – аар хүйтэрч, агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна.

Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.

Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр  зарим үед 14 – 16 м/с хүртэл ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД – ийн орчим байна (Зураг 7, 8).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3 – 50С – аар хүйтэрч, агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна.

Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.

Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр  зарим үед 14 – 16 м/с хүртэл ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД-аас дулаан бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД – аас ахиу бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 7, 8).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 11) – д харуулав. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3 – 50С – аар хүйтэрч, агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна.

Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.

Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр  зарим үед 14 – 16 м/с хүртэл ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД – аас 1.5 – 20С дулаан байна (Зураг 7). Хур тунадас Дорноговийн ихэнх нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД – аас ахиу,  бусад нутгаар ОЖД – ийн орчим байна (Зураг 8).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 12) – д харуулав. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3 – 50С – аар сэрүүснэ.

Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.

Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр  зарим үед 14 – 16 м/с хүртэл ширүүснэ.

Зураг 7. 2020 оны 9 дүгээр сарын агаарын дундаж температурын урьдчилсан мэдээ, С0

Зураг 8. 2020 оны 9 дүгээр сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан мэдээ, мм

Зураг 9. Баруун аймгуудын нутгийн 2020 оны 9 дүгээр сарын температур, хур тунадасны явц

[Улаан – агаарын хамгийн их температур, хөх – агаарын хамгийн бага температур,

хар – агаарын дундаж температур, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 10. Төвийн аймгуудын нутгийн 2020 оны 9 дүгээр сарын температур, хур тунадасны явц

[Улаан – агаарын хамгийн их температур, хөх – агаарын хамгийн бага температур,

хар – агаарын дундаж температур, ногоон – хур тунадасны хэмжээ]

 Зураг 11. Зүүн аймгуудын нутгийн 2020 оны 9-р сарын температур, хур тунадасны явц

[Улаан – агаарын хамгийн их температур, хөх – агаарын хамгийн бага температур,

хар – агаарын дундаж температур, ногоон – хур тунадасны хэмжээ]

 

Зураг 12. Говийн аймгуудын нутгийн 2020 оны 9-р сарын температур, хур тунадасны явц

[Улаан – агаарын хамгийн их температур, хөх – агаарын хамгийн бага температур,

хар – агаарын дундаж температур, ногоон – хур тунадасны хэмжээ]

 

ЗӨВЛӨМЖ

Манай орны нутгаар ОЖД – аар 9 дүгээр сарын дундаас эхлэн цочир хүйтрэлт тохиолддог бөгөөд далайн түвшнээс 2000м буюу түүнээс дээш өндөр өргөгдсөн нутагт 9 дүгээр сарын 15 – 18 – ны хооронд, 1000м – ээс дээших нутагт 9 дүгээр сарын 23 – 26 – ны хооронд, Орхон – Сэлэнгийн сав газар, ойт хээрийн бүсэд 9 дүгээр 20 – 23 – ны хооронд цочир хүйтрэлт эхэлдэг. Гэвч зарим жилүүдэд уулархаг нутгаар 1 – 3 – ны хооронд, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 8 – 15 – ны хооронд, газар тариалангийн бүс нутгаар 3 – 7 – ний хооронд цочир хүйтрэлт болсон байна.

Мөн 9 дүгээр сард нойтон цас орох хугацаа ОЖД – аар уулархаг нутгаар 15 – 20 – ны хооронд, говийн бүс нутгаар 25 – 28 – ны хооронд, Орхон – Сэлэнгийн сав газар, ойт хээрийн бүсэд 21 – 24 – ний хооронд нойтон цас ордог байна. Гэвч зарим жилүүдэд уулархаг нутгаар 1 – 5 – ны хооронд, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 17 – 22 – ны хооронд, Орхон – Сэлэнгийн сав газар, ойт хээрийн бүсэд 4 – 9 – ний хооронд нойтон цас орж байсан байна.

2020 оны 8 дугаар сарын 20 – ны байдлаар газар тариалан бүхий нутгаар улаан буудай ихэнх газарт сүүн бололтоос бүрэн бололтын үе шатанд байгаа ба ургалтын байдал сайн, төмс цэцэглэлтээс ишний гулжийлт үе шатанд байгаа ба ургалтын байдал мөн сайн байна (http://www.tsag-agaar.mn/).

Мөн Зуншлагын байдал 8 дугаар сарын 20 – ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 30 орчим хувьд дунд, 20 орчим хувьд нь муу байна (http://www.tsag-agaar.mn/).

2020 оны 9 дүгээр сар урьдчилсан төлөвөөр Монгол орны нутгийн өмнөд хэсэг буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар ОЖД-аас дулаан бусад нутгаар дунджийн орчим байна. Харин хур тунадасны хувьд Дорноговийн ихэнх нутаг, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Мөн 2020 оны 9 дугаар сарын 2 – 5 – нд уулархаг нутгаар, 11 – 13 – нд ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3 – 50С – аар хүйтэрч, агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг ард иргэд болон хүнсний ногоо эрхлэгчдэд анхааруулж байна.

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/09/19

2 цаг

7 44
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/09/18

19 66
O
CF
Багавтар үүлтэй

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store