
Урьдчилсан мэдээ > 7 хоног
Шинэчлэгдсэн: 2021-04-19 10:19:41
7 хоногийн төлөв
2021 оны 04 дүгээр сарын 19-нөөс 04 дүгээр сарын 26-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Анхааруулга мэдээ: 21-нээс нутгийн хойд хэсгээр сэрүүсч, салхи шуургатай, нутгийн өмнөд хэсгээр халуун хуурай салхи, шороон шуургатай байх тул тал, хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хур тунадас: 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 20-21-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 24-25-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, 26-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, нутгийн хойд хэсгээр зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 22-23-нд нутгийн өмнөд хэсгээр, 24-нд зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгаар, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр, түүнээс давж ширүүсэж шороон шуурга шуурна.
Агаарын температур: 21-нээс нутгийн хойд хэсгээр сэрүүсч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. Ихэнх хугацаанд говь, талын нутгаар өдөртөө нилээд дулаан байна.

Онцлох мэдээ
2 цаг




ӨНӨӨДӨР - 2021/04/19



7 м/с


Шинэ мэдээ

