
Урьдчилсан мэдээ > Усны урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2021-03-25 14:22:20
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2021-03-25
3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 26% нь цастай ба дундаж зузаан нь 6 см, цасан дахь усны нөөц 2.66 шоо.км байна. Жишээлбэл Увс нуур, Тэс гол, Булган, Шишхэд, Чулуут, Идэр голын сав газруудын 60-70% нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.2 шоо.км бол Хяргас нуур, Завхан, Үенч, Бодонч, Хөвсгөл нуур, Эг зэрэг голуудын савын 40% орчим нь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.12 шоо.км байна. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Иймд том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нуудлэх, гуу жалга, далан , шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.
ГУСХ
2021.03.25
1 дүгээр хүснэгт. Томоохон голын сав дах цасан дах усны нөөцийн хэмжээ

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
Урьдчилан сэргийлэх мэдээ


5 цаг




ӨНӨӨДӨР - 2021/04/11



11 м/с


Шинэ мэдээ

