
Урьдчилсан мэдээ > Усны урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2021-03-11 15:41:04
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2021-03-11
3 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн25% нь цастай ба дундаж зузаан нь 6 см, цасан дахь усны нөөц 1.62 шоо.км байна. ЖишээлбэлУвс нуур, Тэс гол, Үенч, Бодонч, Шишхэд, Идэр голын сав газруудын 50-70% нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.2 шоо.км бол Хар нуур, Ховд гол, Завхан, Улз, Ховсгөл нуур, Эг зэрэг голуудын савын 15-20% цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.15 шоо.км байна. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.
ГУСХ
2021.03.11
1 дүгээр хүснэгт. Томоохон голын сав дах цасан дах усны нөөцийн хэмжээ

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
Урьдчилан сэргийлэх мэдээ


5 цаг




ӨНӨӨДӨР - 2021/04/11



11 м/с


Шинэ мэдээ

