Урьдчилсан мэдээ > Усны урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-04-04 14:16:30

Хэвлэх

Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ /2017.04.04/

4 дугаар сарын 4-ны өдрийн гол мөрний усны түвшин, мөсний  зузааны мэдээнээс харахад мөс хайлж мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-30 см нимгэрч, мөс хэврэгшиж байна. Өнөөдрийн байдлаар Орхон гол, Хүдэр, Хараа, Сөгнөгөр, Хануй,  Ховд, Баруунтуруун, Хангилцаг зэрэг голууд үерийн түвшиг 10-60 см давж үерлэж байна.

Харин Хангайн нурууны Сэлэнгэ, Орхон, Идэр, голууд 20-50 см, Хөвсгөлийн уулсаас усжих Шишхэд, Эг голууд 30-100 см, Хэнтийн нуруунаас усжих  Улз, Хурх, Балж, Онон, Халх голууд 10-40 см, Алтайн уулсаас усжих Ховд, Шарга, Хархираа Түргэний уулсаас эхтэй Түргэн, Хархираа голууд олон жилийн дундаж түвшинг 5-40 см давсан байна.

Иймд дээрх голуудын сав газар дахь цас эрчимтэй хайлж голын мөсний үзэгдэл эрчимжиж, мөсөн хахаа үүсэх улмаар шар усны үерээр, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автах үзэгдэл зарим голуудад ажиглагдаж байна. Иймд ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Улаанбаатар - 2017/04/24

23 цаг

0 32
O
CF
Үзэгдэлгүй
1 м/с

ӨНӨӨДӨР - 2017/04/24

6 42
O
CF
Үүлшинэ

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

Та цаг агаарын өдөр тутмын мэдээллээ ямар эх сурвалжаас авдаг вэ?

google play app store