Урьдчилсан мэдээ > Усны урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-04-04 15:09:35

Хэвлэх

Хаврын шар усны үер /2017-04.04/

Хаврын шар усны үер

Энэ жилийн хувьд уулархаг нутаг болох Хангай, Хөвсгөл, Монгол Алтай нурууны салбар уулс, Хархираа, Түргэний уулсаар цас ихтэй байна. 4 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар Сэлэнгэ, Чулуут, Эг, Завхан, Ховд, Байдраг, Халх голын сав 30-50 %-ын цасан бүрхүүлтэй байна. Харин  Идэр, Дэлгэрмөрөн, Шишхэд, Булган, Увс нуур Тэс голын сав 60-90 %-ын цасан бүрхүүлтэй, тухайлбал, Идэр, Дэлгэрмөрөн, Эг, Шишхэд, Булган, Халх голын савд цасны зузаан 5-30 см байгаа ба хунгарлаж шуурсан газраа 30-60 см хүрч, цасны нягт нь 0.10-0.25 г/см3 байна.

Их Хянганы нуруунаас эх авсан Халх голын савд хаврын шар усны үер 3 дугаар сарын сүүлчээр эхэлж, 4 дүгээр сарын дунд үеэр хамгийн их хэмжээндээ хүрнэ. Энэ үерийн хамгийн их урсац нь олон жилийн дунджаас даруй 2 дахин их байх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ Халх голд мөсөн хахаа үүсэж үерийн түвшин улам нэмэгддэг онцлогтой.

Хангай нурууны салбар уулс, Булнай нурууны араас эх авах Тэс, Хан Хөхий нурууны Баруунтуруун болон бусад голуудын хаврын шар усны үер 4 дүгээр сарын дунд үеэс эхэлж хамгийн их хэмжээндээ 5 дугаар сарын эхний арав хоногт хүрнэ. Монгол Алтай нуруунаас эх авсан Булган болон бусад голуудын шар усны үер 4 дүгээр сарын сүүлчээр эхэлж хамгийн их хэмжээндээ 5 дугаар сарын дунд үеэр, Хангай нурууны араас эх авсан Идэр голын хаврын шар усны үер 4 дүгээр сарын сүүлээр эхэлж хамгийн их хэмжээ нь 5 дугаар сарын гуравдугаар арав хоногийн дунд үеэр ажиглагдана.

Монгол орны хэмжээнд шар усны үер 4 дүгээр эхний 10 хоногт эхэлж 5 дугаар сарын 3 дугаар 10 хоногт дуусах төлөвтэй байна.

4 дугаар сарын 02-ны өдрийн гол мөрний мөсний  зузааны мэдээнээс харахад мөс хайлж мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-20 см нимгэрч, мөсөн дээгүүр ус урсах, мөс харлах, мөс байрандаа хайлах, зэрэг үзэгдэл идэвхижиж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд  ихэнх нутгаар өдөртөө 10 градус болон түүнээс дулаан байх тул голын сав газар дахь цас эрчимтэй хайлж голын мөсний үзэгдэл эрчимжиж, мөсөн хахаа үүсэх улмаар хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автах үзэгдэл ажиглагдаж байна. Иймд ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Зарим голын энэ жил ажиглагдах хаврын шар усны үерийн их урсацын хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулан 1 дүгээр хүснэгтэнд үзүүлэв.

1 дүгээр хүснэгт. Хаврын шар усны үерийн прогноз

Дугаар

Гол – Харуулын нэр

Хаврын шар усны үерийн олон жилийн

2017 онд ажиглагдах хаврын шар усны үерийн

дундаж

хамгийн их

хамгийн бага

 Хамгийн их өнгөрөлт,м3/с

өнгөрөл, м3

1

Сэлэнгэ-Хутаг

425

934

141

541

2

Сэлэнгэ-Зүүнбүрэн

526

1394

222

657

3

Чулуут-Чулуут

19.2

162

1.60

12.5

4

Дэлгэрмөрөн-Мөрөн

254

662

39.2

358

5

Эг-Хантай баг

185

625

78.5

190

6

Шишхэд-Ринчинлхүмбэ

30.3

78.00

13.1

29.4

7

Тэс-Баян-Уул

71.0

156

19.0

16.1

8

Завхан-Гуулин

50.0

150

7.13

64.1

9

Завхан-Дөрвөлжин

38.8

57.4

26.2

91.2

10

Ховд-Өлгий

290

841

71.4

76.2

11

Ховд-Мянгад

333

726

23.0

84.8

12

Булган-Булган

49.1

205

7.56

29.9

13

Байдраг-Баянбүрд

25.2

42.0

6.52

15.7

14

Халх-Сүмбэр

121

462

15.6

364

15

Туул-Улаанбаатар

83.8

368

8.80

73.9

                                        Гадаргын усны судалгааны хэлтэс, 2017-04-04

 

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацаа 2018-09-24 1967
Зарим гол мөрний 2018 оны 9 дүгээр сарын урсацын прогноз 2018-08-30 341
Зарим гол мөрний 2018 оны 8 дугаар сарын урсацын прогноз 2018-07-31 1730
Зарим гол мөрний 2018 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2018-06-29 1517
Зарим гол мөрний 2018 оны 6 дүгээр сарын урсацын прогноз 2018-05-23 1741
Зарим гол мөрний 2018 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2018-04-25 1540
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа 2017-06-27 5489
Зарим гол мөрний 2017 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2017-04-04 3467
Хаврын шар усны үер /2017-04.04/ 2017-04-04 2753
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа - 2017 2017-03-22 2640
Гол мөрний мөсний үзэгдлийн прогноз - 2016 2016-07-25 6978
Зарим гол мөрний 2016 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2016-03-22 5144
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2015-12-01 3866
Гол мөрний мөсний үзэгдлийн прогноз 2014-11-28 3000
Улаанбаатар - 2018/12/11

17 цаг

-16 3
O
CF
Утаа

0 м/с

ӨНӨӨДӨР - 2018/12/11

-15 5
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store