Онцлох мэдээ: 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нимгэрч , мөсний үзэгдэл идэвхижиж, мөсний нягт багасан мөс хэврэгшиж байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна. Мөн түүнчлэн Монгол орны нийт газар нутгийн 38 хувь нь цастай байгаа ба агаарын температур нэмэгдэхийн хэрээр  гол мөрний сав газар дахь цас, мөс болон өндөр уул, ой модтой, нар бага тусдаг газруудад үлдсэн  цас хайлж шар усны үер буух нөхцөл бүрдэх тул шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.  

Урьдчилсан мэдээ > Усны урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2016-03-25 10:46:14

Хэвлэх

Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ

 

      Энэ жилийн хувьд уулархаг нутаг болох Хангай, Хөвсгөл, Монгол Алтай нурууны салбар уулс , Хархираа, Түргэний уулсаар цас ихтэй байна. 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Тэс, Шишхэд, Эг, Дэлгэрмөрөн, Баруунтуруун, Түргэн, Хархираа гол, Увс нуурын сав бүхэлдээ цасан бүрхүүлтэй байгаа ба мөн түүнчлэн Хангай нурууны өврөөс эх авсан Завхан, Яруу, Зүйл, Хүнгүй  голын савд цасны зузаан 5-25 см байгаа ба хунгарлаж шуурсан газраа 30-60 см хүрч, цасны нягт нь 0.10-0.25 г/см3 байна. 3 дугаар сарын 20-ны өдрийн гол мөрний мөсний  зузааны мэдээнээс харахад мөс хайлж мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-30 см нимгэрч , мөсөн дээгүүр ус урсах, мөс харлах, мөс байрандаа хайлах, зэрэг үзэгдэл идэвхижиж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд  ихэнх нутгаар өдөртөө нэлээд дулаан байх тул голын сав газар дахь цас эрчимтэй хайлж голын мөсний үзэгдэл эрчимжиж , мөсөн хахаа үүсэх улмаар хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна. Иймд ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Зарим голын энэ жил ажиглагдах хаврын шар усны үерийн их урсацын хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулан 1 дүгээр хүснэгтэнд үзүүлэв.

 

1 дүгээр хүснэгт.   Хаврын шар усны үерийн прогноз

 

Гол – Харуулын нэр

Хаврын шар усны үерийн олон жилийн

2016 онд ажиглагдах хаврын шар усны үерийн

дундаж

хамгийн их

хамгийн бага

 Хамгин их өнгөрөлт,м3

өнгөрөл, м3

 Эг–Эрдэнэбүлган

52.3

118

8.9

32.0

Дэлгэрмөрөн-Мөрөн

254

662

39.2

170

Завхан-Гуулин

50

150

7.13

32.0

Баруунтуруун-Баруунтуруун

9.35

33.5

0.94

10.0

Тэс-Баян-Уул

71.0

156

19.0

80.0

Түргэн-Түргэн

11.8

27.4

1.00

20.0

Зүйл-Тонхил

0.6

1.06

0.4

0.45

Идэр-Зүрх

212

586

27.9

100

 

                                        Ус судлалын сектор 2016-03-25

 

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа 2019-03-27 457
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2019-03-14 360
Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацаа 2018-09-24 3382
Зарим гол мөрний 2018 оны 9 дүгээр сарын урсацын прогноз 2018-08-30 855
Зарим гол мөрний 2018 оны 8 дугаар сарын урсацын прогноз 2018-07-31 2255
Зарим гол мөрний 2018 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2018-06-29 2051
Зарим гол мөрний 2018 оны 6 дүгээр сарын урсацын прогноз 2018-05-23 2303
Зарим гол мөрний 2018 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2018-04-25 1982
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа 2017-06-27 5779
Зарим гол мөрний 2017 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2017-04-04 3841
Хаврын шар усны үер /2017-04.04/ 2017-04-04 3145
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа - 2017 2017-03-22 2985
Гол мөрний мөсний үзэгдлийн прогноз - 2016 2016-07-25 7325
Зарим гол мөрний 2016 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2016-03-22 5483
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2015-12-01 4219
Гол мөрний мөсний үзэгдлийн прогноз 2014-11-28 3311

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/04/18

23 цаг

9 48
O
CF
Үзэгдэлгүй
5 м/с

ӨНӨӨДӨР - 2019/04/18

15 59
O
CF
Багавтар үүлтэй

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store