Онцлох мэдээ: 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нимгэрч , мөсний үзэгдэл идэвхижиж, мөсний нягт багасан мөс хэврэгшиж байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна. Мөн түүнчлэн Монгол орны нийт газар нутгийн 38 хувь нь цастай байгаа ба агаарын температур нэмэгдэхийн хэрээр  гол мөрний сав газар дахь цас, мөс болон өндөр уул, ой модтой, нар бага тусдаг газруудад үлдсэн  цас хайлж шар усны үер буух нөхцөл бүрдэх тул шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.  

Урьдчилсан мэдээ > Усны урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2018-04-25 19:02:27

Хэвлэх

Зарим гол мөрний 2018 оны 5 дугаар сарын урсацын прогноз

Гол мөрний усны түвшин  ба урсацын урьдчилсан мэдээ

River discharge and water level forecast

     Монгол орны  гол мөрний 5 дугаар сарын  усны дундаж  түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага ба түүний орчим байх төлөвтэй байгаа хэдий ч Хөвсгөлийн уулсаас эх авах Дэлгэрмөрөн, Эг, Бүгсий гол  мөн Сэлэнгэ мөрний дагууд, Хэнтэй нурууны зүүн хажуугаас усжих Онон, Хэрлэн, Балж, Хурх зэрэг голуудын хувьд олон жилийн дунджаас  20-60 см ахиу байх төлөвтэй байна.  Харин Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Сэлбэ гол  Хангайн нурууны өврөөс эх авах Завхан, Богд, Түй, Байдраг, Зүйл, Онги голууд түүнчлэн Алтайн нуруунаас усжих Ховд, Буянт, Сагсай, Чонохарайх зэрэг голуудын хувьд тухайн сарын олон жилийн дунджийн орчим буюу дунджаас 10-40 см бага байх төлөвтэй байна. Мөн 5 дугаар сарын нэгдүгээр арав хоногт  зарим томоохон голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэх төлөв ажиглагдана.

Манай орны гол мөрний хаврын шар усны үерийн оргил үе гол төлөв 5 дугаар сарын эх ба дунд үеэр ажиглагддаг  боловч энэ жилийн хувьд онцгой  үер  ажиглагдахгүй хэдий ч цаашид мөсний үзэгдэл эрчимшиж, мөс эрчимтэй хайлах, цөнгийн хахаа зэргээс үүдэн усны түвшин нэмэгдэн голын  эрэг татам усанд автах  үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна.

Зарим томоохон гол мөрний 5 дугаар сард ажиглагдах усны түвшин урсацын хэмжээг олон жилийн дундажтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.

д/д

Гол мөрөн –харуулын нэр

5 дугаар сарын олон жилийн

   5 дугаар сард ажиглагдах

дундаж

өнгөрөлт,м3

дундаж

түвшин,см

өнгөрөлт,м3

Хамгийн их

Хамгийн бага

түвшин, см

өнгөрөлт,м3

1

Сэлэнгэ мөрөн - Хялгант баг

225

439

866

257

310

570

2

Сэлэнгэ мөрөн - Зүүнбүрэн сум

217

345

728

176

255

395

3

Орхон гол – Орхон сум 

160

42.9

99.6

14.8

125

25.0

4

Орхон гол – Сүхбаатар сум

208

173

488

23.1

195

140

5

Эг гол - Эрдэнэбулган сум

224

35. 0

109

11.5

170

7.00

6

Эг гол – Хантай бригад

122

96.8

474

5.17

135

115

   7

Дэлгэрмөрөн – Мөрөн сум

202

90.7

236

7.66

220

110

8

Бэлтэс гол – Баянзүрх сум

346

3.95

14.2

0.56

330

1.55

9

Идэр гол – Зүрх баг

180

89.5

201

15.4

185

80.0

10

Хануй гол Эрдэнэмандал сум

266

9.39

35.7

2.31

240

2.60

11

Урдтамир гол – Цэцэрлэг хот

80

7.27

45.5

0.31

85

3.55

11

Туул гол – Улаанбаатар хот

126

31.6

124

3.92

120

12.0

12

Тэрэлж гол – Тэрэлж

       134

8.77

169

0

130

7.80

13

Хараа гол – Баруунхараа сум

       171

14.5

70.0

3.40

150

7.00

14

Ерөө гол – Ерөө сум              

299

75.5

210

13.8

300

80.0

15

Онон гол – Биндэр сум

151

32.3

74.7

5.76

170

78.0

16

Балж гол – Дадал сум

400

26.4

190

0.70

415

44.0

17

Хэрлэн гол - Өндөрхаан сум

161

18.9

47.3

6.68

165

18.0

18

Хэрлэн гол - Чойбалсан сум

121

18.8

52.2

1.98

130

20.0

19

Халх гол - Сүмбэр сум

206

63.0

153

17.4

200

62.0

20

Завхан гол -Гуулин

176

23.4

105

3.41

170

25.0

21

Богд гол – Улиастай сум

170

10.2

24.2

1.07

105

12.0

22

Түй гол – Баянхонгор сум

133

3.22

13.9

1.14

115

3.00

23

Байдраг гол – Байдраг

90

1.35

8.97

0.05

85

0.85

24

Ховд гол – Мянгад  сум

171

94.2

193

43.7

120

60.0

25

Сагсай гол – Буянт сум

220

24.2

128

2.25

225

29.0

26

Булган гол – Булган сум

214

12.9

29.7

3.03

185

10.0

27

Хархираа гол – Тариалан сум  

       260

3.14

16.7

0.25

250

1.90

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа 2019-03-27 457
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2019-03-14 360
Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацаа 2018-09-24 3382
Зарим гол мөрний 2018 оны 9 дүгээр сарын урсацын прогноз 2018-08-30 855
Зарим гол мөрний 2018 оны 8 дугаар сарын урсацын прогноз 2018-07-31 2255
Зарим гол мөрний 2018 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2018-06-29 2051
Зарим гол мөрний 2018 оны 6 дүгээр сарын урсацын прогноз 2018-05-23 2303
Зарим гол мөрний 2018 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2018-04-25 1982
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа 2017-06-27 5779
Зарим гол мөрний 2017 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2017-04-04 3841
Хаврын шар усны үер /2017-04.04/ 2017-04-04 3145
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа - 2017 2017-03-22 2985
Гол мөрний мөсний үзэгдлийн прогноз - 2016 2016-07-25 7325
Зарим гол мөрний 2016 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2016-03-22 5483
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2015-12-01 4220
Гол мөрний мөсний үзэгдлийн прогноз 2014-11-28 3311

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/04/18

23 цаг

9 48
O
CF
Үзэгдэлгүй
5 м/с

ӨНӨӨДӨР - 2019/04/18

15 59
O
CF
Багавтар үүлтэй

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store