Онцлох мэдээ:         7 дугаар сарын 11-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын усны түвшин олон жилийн дунджийг 10-50 см  зарим голууд үерийн түвшинг 5-45 см даван хүчтэй үерлэж байна. Тухайлбал: Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл сум орчимд болон Хангай нурууны  арын Идэр, Чулуут, Урдтамир, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, Туул, Тэрэлж, Улиастай, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-45 см нэмэгдэж, Тэрэлж, Сөгнөгөр, Улиастай, Хэрлэн, Түргэн болон Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 5-45 см даван хүчтэй үерлэж байна. 7 дугаар сарын 12-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 40 см нэмэгдэж , үерийн түвшинг 30 см, Ерөө гол Дулаанхаан сум орчимд 20 см Сэлэнгэ мөрөн Хутаг сум орчимд 20 см , Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 5 см тус тус нэмэгдэнэ. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс                                                                        2020-07-11

Урьдчилсан мэдээ > Усны урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2020-03-27 10:17:01

Хэвлэх

Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа-2020

Энэ жил гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдөх хугацаа үндсэндээ олон жилийн дунджийн орчим зарим томоохон голуудад 5-10 хоногоор эрт ажиглагдах ба хаврын мөсний үзэгдэл зарим газраар олон жилийн дунджаас 5-15 хоногоор эрт ажиглагдах төлөвтэй байна. Тухайлбал Хөвсгөлийн уулсаас эх авсан Эг, Бүгсий, Бэлтэс, Орхон, Сэлэнгийн дагууд, Хангай нурууны араас усжих Идэр, Чулуут, Хануй Хэнтэй нуруунаас усжих Туул, Хараа, Ерөө, Онон, Хэрлэн, Халх, Улз голуудад хаврын мөсний үзэгдэл олон жилийн дунджаас харьцангуй эрт ажиглагдах төлөвтэй байгаа бол Алтай нуруунаас усжих Буянт, Ховд, Сагсай, Турган, Харбут, Булган голуудын хувьд 5-10 хоногоор оройтож ажиглагдана. Гол мөрний эхээр мөсний үзэгдэл дөрөвдүгээр сарын эхэн үеэр, голын дунд ба адгаар гуравдугаар сарын сүүлийн арав хоногт эхэлж, дөрөвдүгээр сарын 20-30 хооронд ихэнх гол мөрөн мөснөөс  бүрэн чөлөөлөгдөнө.

Гуравдугаар сарын 20-ны байдлаар Монгол орны томоохон гол мөрөн нуур битүү мөсөн бүрхүүлтэй байна. Харин жижиг голуудын хувьд мөс задрах, мөсөн дээгүүр ус гүйх, харз, мөсөн зах гэх мэт үзэгдэл ажиглагдаж байна. Одоогоор томоохон гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй хэдий ч мөсний зузаан буурч, мөс хэврэгших мөн гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгааг ард иргэд онцгойлон анхаарч цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх болон хаврын шар усны үерийн аюулаас сэргийлэхийг мөн цаашид цаг агаар дулаарч, гол мөрний мөс эрчимтэй хайлж, мөсөнд ан цав, цууралт үүсэж, мөсний нягт багасан хэврэгшиж, хаврын мөсний үзэгдэл идэвхжих тул ард иргэд мөс цөмрөх аюулаас болгоомжтой байхыг  анхааруулж байна.

Зарим гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацааг ус судлалын харуул орчмоор гарган хүснэгтэд үзүүлэв.

 

 

Олон жилийн дундаж хугацаа

2020 оны прогноз

 

 

д/д

 

          Гол – Харуулын нэр

 

 

 

Хаврын мөсний үзэгдэл

Эхлэх

 

Мөснөөс чөлөөлөгдөх

 

 

Хаврын мөсний

үзэгдэл эхлэх

 

Гол мөснөөс бүрэн

чөлөөлөгдөх

 

 

 

Дундаж

эрт

орой

Дундаж

эрт

орой

Хугацаа

 

1

Сэлэнгэ мөрөн – Хутаг сум

IV.12

IV.01

IV.21

IV.20

IV.04

V.08

IV.01

IV.15

2

Сэлэнгэ мөрөн - Хялгант бригад

IV.13

IV.02

IV.25

IV.20

IV.11

IV.28

IV.01

IV.20

3

Сэлэнгэ мөрөн - Зүүнбүрэн сум

IV.13

III.28

IV.21

IV.18

III.31

V.04

III.25

IV.15

4

Эг гол - Эрдэнэбулган сум

IV.11

III.11

V.04

IV.28

IV.01

V.19

III.25

IV.20

5

Эг гол - Хантай бригад

IV.19

III.28

V.01

IV.25

III.31

V.10

III.25

IV.20

6

Дэлгэрмөрөн – Мөрөн сум

IV.08

III.07

V.04

IV.23

III.21

V.13

IV.05

V.07

7

Идэр гол – Зүрх баг

IV.18

III.25

V.05

IV.26

IV.09

V.21

IV.15

IV.25

8

Орхон гол – Орхон сум

IV.16

III.10

IV.28

IV.23

IV.07

V.04

III.25

IV.20

9

Орхон гол – Сүхбаатар сум

IV.11

IV.01

IV.27

IV.18

IV.07

V.05

III.30

IV.15

10

Туул гол – Улаанбаатар хот

IV.21

IV.01

V.07

IV.27

IV.09

V.11

IV.01

IV.20

11

Тэрэлж гол – Тэрэлж

IV.30

IV.05

V.28

V.08

IV.24

V.31

IV.05

V.05

12

Хараа гол – Баруунхараа сум

IV.03

III.21

V.02

IV.17

III.31

V.10

IV.01

IV.15

13

Ерөө гол – Ерөө сум

IV.10

III.15

IV.29

IV.21

IV.10

V.06

III.25

IV.15

14

Хануй гол Эрдэнэмандал сум

IV.14

IV.01

V.01

V.03

IV.15

V.25

IV.15

IV.20

15

Онон гол – Биндэр сум

IV.22

III.06

V.20

IV.27

III.26

V.25

III.25

IV.25

16

Хэрлэн гол - Өндөрхаан сум

IV.10

III.10

IV.26

IV.21

IV.03

V.11

III.20

IV.15

17

Хэрлэн гол – Чойбалсан хот

IV.04

III.09

IV.22

IV.18

IV.05

V.27

III.25

IV.10

18

Завхан гол – Гуулин тосгон

IV.15

III.22

V.09

IV.30

IV.06

V.21

III.25

IV.25

19

Байдраг гол – Байдраг сум

IV.11

III.27

V.14

V.10

IV.11

VI.04

IV.10

V.10

20

Халх гол - Сүмбэр сум

IV.15

IV.02

IV.28

IV.21

IV.06

V.04

III.31

IV.25

21

Богд гол – Улиастай сум

IV.12

III.02

V.09

V.01

III.28

V.27

IV.05

IV.30

22

Түйн гол – Баянхонгор сум

IV.12

IV.03

V.05

V.01

IV.12

V.23

IV.10

V.01

23

Ховд гол - Өлгий сум

IV.13

III.15

V.10

V.04

IV.07

V.22

IV.01

V.05

24

Сагсай гол – Буянт сум

IV.11

III.01

V.13

V.12

III.31

V.13

IV.10

V.15

25

Булган гол – Булган сум

IV.23

III.07

V.08

V.04

IV.13

V.20

V.05

V.10

                           

                       Зарим гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс бүрэн чөлөөлөгдөх  хугацаа

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Гол мөрний усны түвшин ба урсацын урьдчилсан мэдээ 2020-06-29 349
Зарим гол мөрний 2020 оны 6 дугаар сарын урсацын прогноз 2020-05-28 856
Зарим гол мөрний 2020 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2020-05-01 881
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа-2020 2020-03-27 1034
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2020-03-20 2020-03-21 659
Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацаа 2019 2019-09-25 10347
Зарим гол мөрний 2019 оны 9 дугаар сарын урсацын прогноз 2019-08-29 3812
Зарим гол мөрний 2019 оны 8 дугаар сарын урсацын прогноз 2019-07-31 4252
Зарим гол мөрний 2019 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2019-06-28 4360
Зарим гол мөрний 2019 оны 6 дугаар сарын урсацын прогноз 2019-06-02 4289
Зарим гол мөрний 2019 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2019-04-26 2642
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа 2019-03-27 2337
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2019-03-14 2044
Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацаа 2018-09-24 5035
Зарим гол мөрний 2018 оны 9 дүгээр сарын урсацын прогноз 2018-08-30 2359
Зарим гол мөрний 2018 оны 8 дугаар сарын урсацын прогноз 2018-07-31 3854
Зарим гол мөрний 2018 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2018-06-29 3831
Зарим гол мөрний 2018 оны 6 дүгээр сарын урсацын прогноз 2018-05-23 3919
Зарим гол мөрний 2018 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2018-04-25 3811
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа 2017-06-27 7075
Зарим гол мөрний 2017 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2017-04-04 5233
Хаврын шар усны үер /2017-04.04/ 2017-04-04 4806
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа - 2017 2017-03-22 4472
Гол мөрний мөсний үзэгдлийн прогноз - 2016 2016-07-25 8638
Зарим гол мөрний 2016 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2016-03-22 6844
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2015-12-01 5756
Гол мөрний мөсний үзэгдлийн прогноз 2014-11-28 4546

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/11

17 цаг

21 69
O
CF
Үзэгдэлгүй
2 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/11

22 71
O
CF
Бага зэргийн бороо

7 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store