Онцлох мэдээ:        7 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нурууны арын Чулуут, өврийн Онги, Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 5-15 см, Буянт, Хариг, Хэрлэн гол Мөнгөнморьт сум болон Багануур дүүрэг орчимд үерийн түвшинг 5-20 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Иймд үер усны аюулаас  онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд: Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх. Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах. Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх. Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих. Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-07-04

Урьдчилсан мэдээ > Усны урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2019-03-14 14:18:38

Хэвлэх

Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ

3 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 34% нь цастай ба дундаж зузаан нь 10 см, цасан дахь усны нөөц 3.52 шоо.км  байна. Жишээлбэл: Идэр, Шишхэд болон Увс нуурын сав, Алтай нурууны Булган, Бодонч голуудын сав газрын 70-85%  нь  цастай ба цасан дахь усны нөөц нь 0.70 шоо.км  бол  Ерөө, Дэлгэрмөрөн, Завхан, Ховд, Байдраг, Таац голын савын 50%  цастай, цасны усны нөөц нь  0.20 шоо.км байна. Ирэх өдрүүдэд нийт нутгаар цаг агаар харьцангуй дулаарах тул дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн өвөлжилт хүндэрсэн болон шүлхий өвчин гарсан газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.

                                                                                                                        ГУСХ

                                                                                                                    2019.03.14

1 дүгээр хүснэгт.   Томоохон голын сав дах цасан дах усны нөөцийн хэмжээ

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Гол мөрний усны түвшин ба урсацын урьдчилсан мэдээ 2020-06-29 169
Зарим гол мөрний 2020 оны 6 дугаар сарын урсацын прогноз 2020-05-28 805
Зарим гол мөрний 2020 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2020-05-01 836
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа-2020 2020-03-27 998
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2020-03-20 2020-03-21 630
Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацаа 2019 2019-09-25 10305
Зарим гол мөрний 2019 оны 9 дугаар сарын урсацын прогноз 2019-08-29 3777
Зарим гол мөрний 2019 оны 8 дугаар сарын урсацын прогноз 2019-07-31 4215
Зарим гол мөрний 2019 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2019-06-28 4321
Зарим гол мөрний 2019 оны 6 дугаар сарын урсацын прогноз 2019-06-02 4266
Зарим гол мөрний 2019 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2019-04-26 2600
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа 2019-03-27 2310
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2019-03-14 2023
Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацаа 2018-09-24 5012
Зарим гол мөрний 2018 оны 9 дүгээр сарын урсацын прогноз 2018-08-30 2341
Зарим гол мөрний 2018 оны 8 дугаар сарын урсацын прогноз 2018-07-31 3824
Зарим гол мөрний 2018 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2018-06-29 3799
Зарим гол мөрний 2018 оны 6 дүгээр сарын урсацын прогноз 2018-05-23 3888
Зарим гол мөрний 2018 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2018-04-25 3780
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа 2017-06-27 7051
Зарим гол мөрний 2017 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2017-04-04 5207
Хаврын шар усны үер /2017-04.04/ 2017-04-04 4775
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа - 2017 2017-03-22 4446
Гол мөрний мөсний үзэгдлийн прогноз - 2016 2016-07-25 8615
Зарим гол мөрний 2016 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2016-03-22 6826
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2015-12-01 5735
Гол мөрний мөсний үзэгдлийн прогноз 2014-11-28 4526

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/04

20 цаг

19 66
O
CF
Үзэгдэлгүй
2 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/04

25 77
O
CF
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store