Онцлох мэдээ:           7 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугийн Эг, Хангай нурууны арын Чулуут,  Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Чигэртэй, Төгрөг, Увс нуурын савын Хариг, Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Буянт, Хариг, Хэрлэн голын эх болон дунд хэсгээр үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Иймд үер усны аюулаас  онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд: Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх. Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах. Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх. Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих. Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-07-03  

Урьдчилсан мэдээ > Усны урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2018-06-29 08:58:47

Хэвлэх

Зарим гол мөрний 2018 оны 7 дугаар сарын урсацын прогноз

Гол мөрний усны түвшин ба урсацын урьдчилсан мэдээ

River water level and discharge forecast

 

Гол мөрний хур борооны үерийн оргил үе гол төлөв 7 дугаар сард ажиглагддаг боловч  энэ жилийн хувьд агаарын температур зарим нутгаар олон жилийн дунджаас дулаан, зарим хугацаанд агаар хэт халах зэргээс шалтгаалан ихэнх нутгаар гол мөрний усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага ба түүний орчим байх төлөвтэй байна. Тухайлбал Хөвсгөлийн уулсаас ихтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий болон Орхон голын дагууд, мөн Хангай нурууны араас эх авсан Идэр, Чулуут, Суман голууд, Сэлэнгэ мөрний адгаар, Хэнтэй нуруунаас усжих Хэрлэн, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Онон голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-40 см бага  байх ба  Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Турган, Сагсай зэрэг бусад томоохон гол мөрний хувьд олон жилийн дунджийн орчим  байх төлөвтэй байна.

Хэдийгээр ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага, түүний орчим байх төлөвтэй байгаа ч тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэх төлөвтэй байна. Түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд хуурай  сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна

               Зарим томоохон гол мөрний 7 дугаар сард ажиглагдах усны түвшин, урсацын хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулан хүснэгтэд үзүүлэв.

 

 

7 дугаар сарын олон жилийн

   7 дугаар сард ажиглагдах

Д/д

Гол – харуулын нэр

дундаж

өнгөрөлт,м3

дундаж

 

 

түвшин,см

өнгөрөлт,м3

хамгийн их

хамгийн бага

түвшин, см

өнгөрөлт,м3

1

Сэлэнгэ мөрөн - Хялгант баг

276

538

1294

286

220

233

2

Сэлэнгэ мөрөн - Зүүнбүрэн сум

252

422

1252

178

215

220

3

Эг гол - Эрдэнэбулган сум

232

40.8

132

7.71

200

16.0

4

Дэлгэрмөрөн – Мөрөн сум

197

82.9

258

19.3

160

30.0

5

Бэлтэс гол – Баянзүрх сум

358

7.29

29.5

0.81

315

2.30

6

Идэр гол – Зүрх баг

169

44.0

387

18.0

135

24.4

7

Орхон гол – Орхон сум

210

118

719

16.3

135

28.3

8

Орхон гол – Сүхбаатар сум

261

240

626

81.9

240

239

9

Туул гол – Улаанбаатар хот

159

57.9

340

8.00

120

12.2

10

Тэрэлж гол – Тэрэлж сум

161

23.8

65.4

2.84

125

5.30

11

Ерөө гол – Ерөө сум

320

125

413

27.8

260

34.0

12

Хануй гол Эрдэнэмандал сум

278

18.2

60.4

2.20

230

2.50

13

Онон гол – Биндэр сум

178

75.8

202

19.8

130

25.0

14

Хэрлэн гол - Өндөрхаан сум

202

54.0

246

9.40

160

17.4

15

Халх гол – Сүмбэр сум

216

73.0

231

23.6

190

55.0

16

Богд гол – Улиастай сум

189

153

70.9

3.24

130

9.80

17

Түй гол – Баянхонгор сум

151

18.7

28.0

0.86

125

8.02

18

Завхан гол – Гуулин  сум

176

27.5

57.3

3.28

145

13.7

19

Ховд гол - Мянгад сум

193

156

622

131

220

200

20

Булган гол – Булган сум

214

17.1

33.7

2.64

200

14.0

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Гол мөрний усны түвшин ба урсацын урьдчилсан мэдээ 2020-06-29 149
Зарим гол мөрний 2020 оны 6 дугаар сарын урсацын прогноз 2020-05-28 799
Зарим гол мөрний 2020 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2020-05-01 831
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа-2020 2020-03-27 991
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2020-03-20 2020-03-21 621
Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацаа 2019 2019-09-25 10302
Зарим гол мөрний 2019 оны 9 дугаар сарын урсацын прогноз 2019-08-29 3767
Зарим гол мөрний 2019 оны 8 дугаар сарын урсацын прогноз 2019-07-31 4207
Зарим гол мөрний 2019 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2019-06-28 4315
Зарим гол мөрний 2019 оны 6 дугаар сарын урсацын прогноз 2019-06-02 4263
Зарим гол мөрний 2019 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2019-04-26 2596
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа 2019-03-27 2304
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2019-03-14 2019
Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацаа 2018-09-24 5006
Зарим гол мөрний 2018 оны 9 дүгээр сарын урсацын прогноз 2018-08-30 2335
Зарим гол мөрний 2018 оны 8 дугаар сарын урсацын прогноз 2018-07-31 3821
Зарим гол мөрний 2018 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2018-06-29 3790
Зарим гол мөрний 2018 оны 6 дүгээр сарын урсацын прогноз 2018-05-23 3884
Зарим гол мөрний 2018 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2018-04-25 3777
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа 2017-06-27 7049
Зарим гол мөрний 2017 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2017-04-04 5205
Хаврын шар усны үер /2017-04.04/ 2017-04-04 4770
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа - 2017 2017-03-22 4438
Гол мөрний мөсний үзэгдлийн прогноз - 2016 2016-07-25 8611
Зарим гол мөрний 2016 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2016-03-22 6822
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2015-12-01 5732
Гол мөрний мөсний үзэгдлийн прогноз 2014-11-28 4517

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/07/03

17 цаг

19 66
O
CF
Аянгатай аадар бороо

0 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/03

24 75
O
CF
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store