Урьдчилсан мэдээ > ХАА-н цаг уурын урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2018-08-28 17:04:08

Хэвлэх

2018 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж

Улаанбуудай

Монгол орны тариалан бүхий нутгаар 2018 оны 6 дугаар сарын 1-ний статистикийн мэдээллээр 313.0 мянган га-д үр тариа тариалсан бөгөөд энэ нь өмнөх жилийн мөн үеийн тариалсан талбайгаас 44 мянган га талбайгаар буурсан байна. 8 дугаар сарын 20-ны байдлаар улаанбуудайн ургалтын байдал Хэнтийн Гурванбаянд дунд, бусад нутгаар хэвийн үнэлгээтэй байна. Увс, Хэнтий, Дорнод болон Сэлэнгийн хойд хэсгээр сүүн бололт, Төв, Дархан-Уул, Булган, Хөвсөглийн нутгаар аарцан бололтын үе шатанд орсон. Тариалан бүхий ихэнх нутгаар 80-89 см, Булганы Ингэттолгой, Сэлэнгийн Баруунхараа, Дорнодын Халхголд 55-69 см өндөр ургасан мэдээтэй байна. Аарцан бололтонд орсон нутгаар ургацын бүрдэц тодорхойлсон мэдээнээс үзэхэд нь 7,8-10,9 ц/га хурааж авахаар төлөвтэй байна. Аарцан бололтонд орсон нутгаар 8 дугаар сарын сүүлчээр ангилан хаталт хийж эхлэх боломжтой.

9 дүгээр сарын урьдчилсан мэдээгээр нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч тариалан бүхий нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтэрч шөндөө хасах градуст орно.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, дунд үеэр нь нутгийн хойд хэсгээр бороо орно. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхээр болон дунд үеэр нь зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Иймд тариа хураалтын ажлыг цаг агаарын тааламжтай үеийг ашиглан талбайн болцоос хамаарч ангилан хадалт, шууд хураалтыг хугацаа алдалгүй хийхэд анхаарна уу.

 

Төмс

2018 оны 6 дугаар сарын 1-ний үндэсний статистикийн хорооны мэдээгээр 10.2 мянган га-д төмс тариалсан бөгөөд энэ нь өмнөх жилийн мөн үеийн тариалсан талбайгаас 1.7 мянган га талбайгаар буурсан байна. 8 дугаар сарын 20-ны байдлаар ихэнх нутгаар цэцэглэлтийн төгсгөл үе шатанд орсон. Ховд, Архангай, Дорнодын төмс тариалсан нутгаар 34-49 см, бусад нутгаар 52-72 см өндөр ургасан мэдээтэй байна. Булцууны өсөлт тодорхойлсон мэдээнээс авч үзэхэд 118,4-142,8 ц/га ургац авахаар байна. Төмсний ургалтын байдал Дорнодын Баян-Уулд дунд, бусад нутгаар сайн болон онц үнэлгээтэй байна.

Төмс хүнсний ногоо хураах ажил эхлэсэн бөгөөд үр тариа хувьд уринш боловсруулах ажил голчлон хийгдэж байгаа мэдээтэй байна.

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
2018-2019 оны эм хонины амьдын жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ 2018-12-10 1804
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2018 2018-09-24 2063
2018 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2018-08-28 2236
2018 оны төмсний ургацын урьдчилсан мэдээ 2018-07-05 2405
2018 оны улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2018-07-04 1797
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2018 2018-06-25 1141
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2018-06-22 1002
2017 оны тариалалтын үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-05-03 2983
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2017 2017-05-24 2496
Эм хонины жингийн өсөлтийн төлөв (2018) 2018-06-08 814
2018 оны Хаврын угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2018-03-30 2556
2018 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2018-03-26 1263
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ (2017-2018) 2017-11-29 4282
Хөрс хөлдөх прогноз 2017-09-22 3275
Мал төллөх үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-03-03 5546
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ. 2017-07-01 2863
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2017-06-30 2320
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2017-06-23 1890
2017 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2017-05-02 1691
2017 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2017-03-22 2642
Зудын эрсдэлийн тухай тойм мэдээ (2017 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар) 2017-01-26 2831
Зудын эрсдэлийн шинэчилсэн мэдээ, XI/20-ны байдлаар 2016-11-23 3188
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2015-07-01 4838
Эм хонины жингийн өсөлтийн төлөв. 2016-06-13 3849
2016-2017 ОНЫ ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2016-08-22 3610
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2015-06-16 2529
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-06-23 2628
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын үнэлгээ 2016-11-29 2335
2015 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2015-05-12 3935
2015 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-05-11 3936
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2016-07-03 2226
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2014-11-28 1899
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-09-26 1963
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2016-07-08 2865
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-09-24 3753
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2015-06-24 2903
Зудын эрсдэлийн мэдээ 2016-11-14 2772
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-07-03 2039
Улаанбаатар - 2019/03/25

8 цаг

-6 21
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2019/03/25

8 46
O
CF
Багавтар үүлтэй

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store