Онцлох мэдээ: 2018-04-20-ны өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдийч зарим гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхижиж мөс эрчимтэй хайлж, хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан  голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна. Иймд ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2018-04-20                                                                                                                   

Урьдчилсан мэдээ > ХАА-н цаг уурын урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-05-03 16:27:20

Хэвлэх

2017 оны тариалалтын үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж

Газар тариалан эрхэлдэг ихэнх нутгуудад 5 дугаар сард агаарын дундаж температур олон дунджийн орчим ба түүнээс хүйтэн, хур тунадас олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу орохоор байна.

Хаврын хөрс гэсэх үеийн чийгийн явуул судалгааны мэдээгээр 0-20, 0-50 см гүн дэх хөрсний чийгшлийн нөөцийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар тодорхойлсон дүнгээс үзэхэд:

Уриншилсан талбайд: Булганы Сэлэнгэ, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Түшиг, Ерөө, Цагааннуур, Баруунбүрэн, Номгон, Зүүнбүрэн, Дархан-Уулын 6 ба 5-р бригад, Алтангадасын талбай, Төвийн Баянчандмань, Жаргалант, Борнуур, Увсын Баруунтуруун, Хөвсгөлийн Тариалан, Эрдэнэбулган, Орхоны Улаантолгой, Дорнодын Халхголд хангалттай, Булганы Хутаг-Өндөр, Бүрэгхангай, Сэлэнгийн Алтанбулаг, Орхон, Хушаат, Зүүнхараа, Дархан-Уулын 4-р бригад, Цайдам, Хэнтийн Өмнөдэлгэр, Гурванбаян, Биндэрт дунд зэрэг,  Архангайн Төвшрүүлэх, Булганы Тэшиг, Сэлэнгийн Баруунхараа, Төвийн Угтаалцайдам, Эрдэнэсант, Цээл, Дорнодын Хэрлэнд хангалтгүй байна.

Гуурстай талбайд Булганы Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Дорнодын Халхгол, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Түшиг, Ерөө, Цагааннуур, Баруунбүрэн, Номгон, Алтанбулаг, Зүүнбүрэн, Төвийн Баянчандмань, Жаргалант, Хөвсгөлийн Тариаланд хангалттай, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Булганы Бүрэгхангай, Орхоны Улаантолгой, Сэлэнгийн Орхон, Хушаат, Зүүнхараа, Дархан-Уулын Алтангадас, Цайдам, Хэнтийн Гурванбаян, Биндэр, Дорнодын Хэрлэнд дунд зэрэг, Булганы Тэшиг, Сэлэнгийн Баруунхараа, Төвийн Угтаалцайдам, Эрдэнэсант, Борнуур, Цээл,  Хэнтийн Өмнөдэлгэрт хангалтгүй байна.

5 дугаар сард хур тунадас олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу орохоор байгаа нь газар тариалангийн бүс нутгаар чийгийн хангамж боломжийн сайн байхаар байна. Харин өдөр, шөнийн температурын хэлбэлзэл ихтэй, олон жилийн дунджаас хүйтэн, үе үе хүчтэй салхи шуурга шуурч болзошгүй байгааг анхаарах шаардлагатай.

Цаг агаарын ямарч нөхцөл нь ургац бүрэлдэх тодорхой хэмжээний нөөцийг агуулж байдаг бөгөөд түүнийг бүрэн гүйцэд ашиглах эсэх нь тариалалтын технологийг хэр зэрэг оновчтой хийснээс шалтгаалдаг байна.

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
2018 оны Хаврын угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2018-03-30 673
2018 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2018-03-26 264
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ (2017-2018) 2017-11-29 3248
Хөрс хөлдөх прогноз 2017-09-22 2163
Мал төллөх үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-03-03 4625
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ. 2017-07-01 2010
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2017-06-30 1480
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2017-06-23 1224
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2017 2017-05-24 1605
2017 оны тариалалтын үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-05-03 1744
2017 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2017-05-02 976
2017 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2017-03-22 1908
Зудын эрсдэлийн тухай тойм мэдээ (2017 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар) 2017-01-26 1932
Зудын эрсдэлийн шинэчилсэн мэдээ, XI/20-ны байдлаар 2016-11-23 2465
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2015-07-01 3820
Эм хонины жингийн өсөлтийн төлөв. 2016-06-13 3091
2016-2017 ОНЫ ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2016-08-22 2606
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2015-06-16 1908
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-06-23 1987
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын үнэлгээ 2016-11-29 1519
2015 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2015-05-12 2894
2015 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-05-11 2996
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2016-07-03 1553
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2014-11-28 1204
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-09-26 1299
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2016-07-08 2184
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-09-24 3248
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2015-06-24 2142
Зудын эрсдэлийн мэдээ 2016-11-14 1995
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-07-03 1357
Улаанбаатар - 2018/04/21

20 цаг

9 48
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2018/04/21

10 50
O
CF
Бага зэргийн бороо

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

Та цаг агаарын өдөр тутмын мэдээллээ ямар эх сурвалжаас авдаг вэ?

google play app store