
Урьдчилсан мэдээ > ХАА-н цаг уурын урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2020-06-04 21:35:20
Эм хонины амьдын жингийн өсөлтийн төлөв (2020)
Байгалийн янз бүрийн бүс дэх бэлчээрийн ургамлын ургац, дулааны улиралын цаг агаарын төлвийн мэдээн дээр үндэслэн эм хонины амьдын жингийн өөрчлөлтийг динамик-статистик загвараар тооцоолж гаргав. Эм хонины амьдын жингийн дундаж үзүүлэлтийг Булган, Төв аймгийн мал аж ахуйн цаг уурын харуулын мэдээн дээр тулгуурлан бусад салбаруудыг өмнөх жилүүдэд хийсэн судалгааны дүнгээс авав. Тооцооноос харахад 2020 оны 10 дугаар сарын сүүлч гэхэд эм хонины амьдын жин хаврынхаа жингээс дунджаар 30-50 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.
Эм хонины амьдын жингийн өсөлтийн төлөв
Аймаг, сумын нэр |
Жин, кг (5-р сарын эхэнд) |
Жин, кг (10-р сарын сүүлч) |
Жингийн зөрүү, кг (5-10 сард) |
Завхан-Баянтэс |
30.1 |
47.5 |
17.4 |
Булган-Булган |
30.1 |
46.6 |
16.5 |
Хэнтий-Баян-овоо |
31.3 |
48.1 |
16.8 |
Архангай-Тариат |
31.3 |
48.2 |
16.9 |
Баянхонгор-Галуут |
30.9 |
47.9 |
17.0 |
Төв-Баян-Өнжүүл |
39.6 |
51.0 |
11.4 |
Дорноговь- Сайншанд |
33.0 |
46.7 |
13.7 |
Өмнөговь-Даланзадгад |
31.2 |
46.9 |
15.7 |

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
11 цаг




ӨНӨӨДӨР - 2021/01/27



7 м/с


Шинэ мэдээ

