Онцлох мэдээ: 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нимгэрч, мөсний нягт багасаж, зузаарлын эрчим буурч мөс хэврэгшин голын уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна Гадаргын усны судалгааны хэлтэс  

Урьдчилсан мэдээ > ХАА-н цаг уурын урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-27 13:51:27

Хэвлэх

Зудын эрсдэлийн тухай тойм мэдээ (2017 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар)

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг гаргадаг бөгөөд эдгээрийг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг  гаргаж байна.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг олон төрлийн мэдээллийг ашигласан.

 

1 дүгээр сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 60 орчим хувьд нь өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл ихтэй гарлаа. Үүнээс, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дундговь, Дорноговийн зарим нутгаар их эрсдэлтэй байна.

1 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байгаагаас Баян-Өлгийн Булган, Даян, Ховдын Алтай, Үенч, Булган, Увсын Малчин, Наранбулаг, Давст, Түргэн, Хяргас, Баруунтуруун, Сагил, Улаангом, Завханы Тосонцэнгэл, Тэлмэн, Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Нөмрөг, Тэс, Сонгино, Отгон, Түдэвтэй, Хөвсгөлийн Цэцэрлэг, Хатгал, Цагааннуур, Улаан-Уул, Шинэ-Идэр, Ренчинлхүмбэ, Цагаан-Уул, Баянзүрх, Чандмань-Өндөр, Тариалан, Галт, Арбулаг, Жаргалант, Тосонцэнгэл, Цагаан-Үүр, Булганы Хангал, Дашинчилэн, Сэлэнгэ, Тэшиг, Рашаант, Баяннуур, Дархан-Уулын Дархан, Орхон, Сэлэнгийн Цагааннуур, Хүдэр, Бугант, Хушаат, Зүүнбүрэн, Ерөө, Зэлтэр, Төвийн Жаргалант, Хэнтийн Дадал, Батноров, Норовлин, Өндөрхаан, Баян-Овоо, Дорнодын Сэргэлэн, Цагаан-Овоод 21-50 см зузаан цастай, нягт нь 0,11-0,40 г/см3, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 11-20 см зузаан, 0,11-0,32 г/см3 нягттай, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0-10 см зузаан, 0,09-0,35 г/см3 нягт бүхий цастай буюу 14 аймгийн 78 сум зудын,13 аймгийн 56 сум зудархуу байдалтай байна.

2 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвөөр эрсдэл ихтэй байгаа газар нутгуудад буюу нутгийн баруун хагаст цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур нутгийн зүүн хойд хэсгээр дунджаас хүйтэн байхаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилт, хаваржилтанд таагүй нөлөөлөхөөр байна.

Цаашид зудын эрсдэл ихтэй байгаа газар нутгийг өвс тэжээлээр хангах, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарч, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж, мэдээлж байх болно.

 

Цаг уур, орчны шинжилгээний газар

 

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

 

2017-01-25

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
2018-2019 оны эм хонины амьдын жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ 2018-12-10 1686
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2018 2018-09-24 2044
2018 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2018-08-28 2211
2018 оны төмсний ургацын урьдчилсан мэдээ 2018-07-05 2378
2018 оны улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2018-07-04 1769
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2018 2018-06-25 1122
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2018-06-22 990
2017 оны тариалалтын үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-05-03 2965
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2017 2017-05-24 2475
Эм хонины жингийн өсөлтийн төлөв (2018) 2018-06-08 801
2018 оны Хаврын угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2018-03-30 2539
2018 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2018-03-26 1247
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ (2017-2018) 2017-11-29 4257
Хөрс хөлдөх прогноз 2017-09-22 3252
Мал төллөх үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-03-03 5531
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ. 2017-07-01 2844
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2017-06-30 2304
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2017-06-23 1875
2017 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2017-05-02 1674
2017 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2017-03-22 2627
Зудын эрсдэлийн тухай тойм мэдээ (2017 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар) 2017-01-26 2815
Зудын эрсдэлийн шинэчилсэн мэдээ, XI/20-ны байдлаар 2016-11-23 3173
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2015-07-01 4819
Эм хонины жингийн өсөлтийн төлөв. 2016-06-13 3829
2016-2017 ОНЫ ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2016-08-22 3588
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2015-06-16 2513
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-06-23 2617
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын үнэлгээ 2016-11-29 2322
2015 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2015-05-12 3913
2015 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-05-11 3919
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2016-07-03 2207
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2014-11-28 1882
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-09-26 1944
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2016-07-08 2849
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-09-24 3747
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2015-06-24 2887
Зудын эрсдэлийн мэдээ 2016-11-14 2757
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-07-03 2019
Улаанбаатар - 2019/03/19

5 цаг

-6 21
O
CF
Үзэгдэлгүй
4 м/с

ӨНӨӨДӨР - 2019/03/18

11 51
O
CF
Үүлшинэ

11 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store